Олон улсын эдийн засгийн долоодугаар олимпиад Хонконгод болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцсоноос Г.Халиунаа дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “British school of Ulaanbaatar” сургуулийн сурагч юм. Долоо хоног үргэлжилсэн энэхүү олимпиадад 55 орны 250 суралцагч өрсөлдсөн байна.
120 жилийн түүхтэй Дэлхийн мэргэшсэн нягтлан бодогчдын болон Олон улсын эдийн засгийн олимпиадын холбооныхон хамтран ирээдүйн шилдэг эдийн засагчдыг бэлтгэх зорилгоор тус олимпиадыг зохион байгуулдаг аж.
Бэлтгэсэн У.Сүрэн