Монголын төр эрдэмтдээ сонсдоггүй, тэднийг зөвхөн тааллаараа “яриулдаг”
Улсаас хэрэгжүүлж байгаа бүх шатны ажил, гаргаж буй бодлогод мэргэжлийн хүмүүсийн оролцоо, орон зай үгүйлэгдсээр. Монголд төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгждэггүй, “богино настай” байдгийн гол шалтгаануудын нэг нь ч энэ юм. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч л болоод дуусдаг. Сүүлдээ эрдэмтэн, судлаачдын үнэлэмж, байр суурь ч алдарч байх жишээний.
2024-09-05
“Романтик”, томоохон төслүүд хөрөнгө оруулалтаа өөрөө олоод ирэх нь
Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зургаан хувийн хүүтэй орон сууцын хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгох, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
2024-09-03
Х.ХАНГАЙСАЙХАН: Аянга зайлуулагч нь хүн төрөлхтний нээсэн хамгийн үр дүнтэй сэргийлэх хэрэгсэл
Усархаг аадар бороо орж, аянга буух үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй билээ. Үүнд хүн, мал өртөх тохиолдол ч цөөнгүй гарсан. Үүнтэй холбогдуулан газар зүйн ухааны доктор Х.Хангайсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа үүлний судалгаагаар докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Х.Хангайсайхан нь Украины Одесса хотын Ус, цаг уурын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимд нислэгийн цаг уур, радиолокацийн цаг уур, цаг агаарын үзэгдэл, процесст нөлөөлөх физик үндэс, цаг уурын багажийн хэмжилт зэрэг сэдвээр хичээл зааж байсан, арвин туршлагатай нэгэн юм.
2024-09-02
“Bravo circus-5” тоглолттой
Хүүхэд, багачуудын хэдийн хүсэн хүлээдэг болсон “Bravo circus-5” эхлэх нь. Энэ удаагийн тоглолтод дэлхийн циркийн олимп гэгддэг Монте Карлогийн наадмын алт, мөнгөн цомын эзэн Бруно Тонигийн нэн ховор цагаан, ягаан, шар 11 бар үзүүлбэр үзүүлэх юм байна.
2024-09-02
Нүсэр биш, төсөр нээлт боллоо
Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил өчигдөр эхэллээ. Эл өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Үндсэн хууль” сэдэвт цахим хичээл заасан юм. Төрийн тэргүүн есдүгээр сарын 1-нд сурагчдад зориулан хичээл заадаг нь уламжлал болжээ. Энэ удаагийн онцлог нь “Харандааны адал явдал” гэх нэвтрүүлэгтэй төстэй байдлаар зохиомжилсон нь юм. Үндсэн хуулийг хэдэн удаа шинэчилсэн тухай, түүний ач тус, яагаад хуулиа дагаж мөрдөх хэрэгтэйг эл хичээлд тусгажээ.
2024-09-02
Ашиглалтын шаардлага хангахгүй оромжид оюутнуудыг “чихсээр” байна
Хичээлийн шинэ жил хаяанд ирж, оюутан залуус амьдрах орон байрныхаа эрэлд гарчээ. Түрээсийн байрны үнэ нэг сарынх нь сая төгрөгөөс эхэлж байна. Ингэхдээ эхний гурван сарын түрээсийн төлбөр дээр барьцаа нэмж авах шаардлага тавьдаг. Ийм хэмжээний мөнгийг нэг дор бэлэн өгөх оюутан тун ховор. Тэдний олонх нь эцэг, эхдээ санхүүгийн дарамт учруулахгүй гэсэндээ зуны амралтаараа ажиллаж, сургалтын төлбөрөө босгодог шүү дээ. Иймд дотуур байр л тэдний гол сонголт болно. Гэтэл дотуур байранд амьдрах хүсэлтэй суралцагч олон байдгаас багталцахгүй хаягдах нь элбэг. Өдгөө их, дээд сургуулийн оюутны дотуур байранд амьдрах суралцагчдыг бүртгэж буй юм.
2024-08-30
Ч.ЦОГОО: Хэт холын зайн гүйлт хүнийг хэн бэ гэдгийг нь сорьдог
Гавьяаныхаа амралтад гарсан ч залуу насны мөрөөдлөө орхилгүй гүйлтийн спортоор тууштай хичээллэж, үеийнхэндээ үлгэрлэж яваа нэгэн бол марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, Соёлын тэргүүний ажилтан Чулууны Цогоо. Тэрбээр тамирчин төдийгүй шаггүй хөгжимчин, яруу найрагч, бэлтгэл офицер хүн юм.
2024-08-29