Т.АРИУНЗАЯА: Амжилт гаргах эхэндээ хол санагддаг ч хичээвэл ойр байдаг
Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн тэргүүний II сургуулийн 12б ангийн сурагч, “Гүрү дожо” дэвжээний тамирчин, спортын мастер Т.Ариунзаяа дотоодын томоохон тэмцээнд хүч сорьдог жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. Өсвөр үеийнхний УАШТ-д найман удаа шигшээд шалгарч, зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн тэрбээр залуучуудын ангиллынхаас хошой алт, нэг мөнгө, насан хүрэгчдийнхээс нэг хүрэл медаль зүүсэн амжилттай. Тивийн тэмцээнд зодоглож, III байрт шалгарснаар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Перу улсад өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аваргаар тодорсон юм. Лима хотын дэвжээнд од шиг гялалзаж, дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа өрсөлдөгчдөө буулган авч, Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүнтэй ярилцлаа.
2024-09-13
Үүдэл эсийн эмчилгээний “үсрэлт”
Ясны чөмөг шилжүүлэн суулгах гэж юу вэ
Гэмтсэн, эсвэл өвчний улмаас үйл ажиллагаа нь алдагдсан чөмгийг эрүүл үүдэл эсээр сольж, цусны эсийн үйлдвэрлэлийг сэргээх үйл явц юм. Чөмөг шилжүүлэн суулгах нэг үйл явцыг цус үүсгэгч үүдэл эс шилжүүлэн суулгах гэнэ. Энгийнээр, ясны чөмгөнд цусны эсүүдийн үйлдвэрлэл явагддаг учраас тэрхүү үүсгэгч эсийг ялган авч, зохих нөхцөлд хадгалаад, өвчтөний биед буцааж хийдэг гэсэн үг.
Эмчилгээний заалт
Цусны хорт хавдрууд, цус багадалт, дархлааны дутмагшил, генетикийн зарим эмгэгтэй өвчтөнд хийдэг дэвшилт технологи юм. Нарийн төлөвлөлт, орчин, бэлтгэл, хяналт гээд эмчилгээний үйл явц 6-8 сар үргэлжилнэ. Өвчнийх нь төрлөөс шалтгаалж, үйлчлүүлэгчдэд өөрийнх нь үүдэл эсийг суулгах, эсэх болон донор шаардлагатай юу гэдгийг эмч нар шийднэ. Цусны хавдартай өвчтөнд ч өөрийнх нь үүдэл эсийг суулгаж болдог. Энэ тохиолдолд эрүүл эсийг нь ялгаж авахдаа өвчнийг нь унтаа байдалд орсон үед “амжуулдаг” байна.
2024-09-13
УБТЗ-ын дүрмийн санг өөрчилж, таван шинэ зүтгүүр өгчээ
Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар тус бүрд ногдох 83.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг доорх байдлаар бүрдүүлэхээр тохиролцсон. Эхнийх нь, Монголын тал “МОН-П1” болон“МОН-П2” зээлийн гэрээний шаардах эрхээ шилжүүлэх, нөгөө нь Оросын тал ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн таван ширхэг зүтгүүр нийлүүлэх гэсэн хоёр арга замыг тохиролцсон байдаг.
2024-09-13
Г.ИДЭРМАА: Олноор суурьшин амьдарч буй бүс нутагт чандарлан оршуулах нь тохиромжтой
Монголчууд эртнээс талийгаачийг оршуулах зан үйлд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тухайн улс үндэстний нийгэм, соёлын тусгал энэ зан үйлд нэвт шингэдэг гэлцдэг. Гэтэл энэ уламжлалт зан үйл сүүлийн үед нэлээд өөрчлөгдөж буй билээ. Үүнтэй холбогдуулан “Буяны зан үйлийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн, доктор Г.Идэрмаатай ярилцлаа.
2024-09-12
Харрис анх, Трамп долоо дахь удаагаа мэтгэлцэв
Тэрбээр үгийнхээ төгсгөлд, наймдугаар сард болсон АН-ын их хурал дээр хэлсэн “Бид ухрахгүй” гэсэн үгээ давтсан байна. Түүний хэлснээр Америкийн тухайд Трампаас өөр үзэл бодолтой аж. Трамп үгийнхээ эцэст Харрис руу довтолж, түүний улс төрийн хөтөлбөр юу ч өгүүлэхгүй бөгөөд Дэд Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахдаа юу ч хийгээгүй гэв. “Манай улс айхавтар уналтад ороод буй, биднийг дэлхий дахин шоолж байна” гэж хэлжээ.
2024-09-12