Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг батлав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
2024-09-20
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Монгол Улсын эмийн зах зээлд олон жил бугласан “идээ бээр” эхнээсээ хагарч байна. Чанаргүй, бүртгэлгүй, хуурамч хэрнээ “хөөсөрсөн” өртөгтэй эм, эмийн бүтээгдэхүүнийг монголчууд хяналтгүй хэрэглэж ирснийг төр засгийн түвшинд анх удаа авч хэлэлцсэн нь “Эмийн сонсгол” байв. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг манай улс 2014 онд баталснаас хойш найман жилийн дараа хэрэгжилтэд нь аудит оруулахад маш хангалтгүй дүн үзүүлсэн билээ. Үүний дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог байгуулжээ. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эмийн сонсгол” хийх нөхцөл үндсэндээ бүрдсэн гэсэн үг.
2024-09-20
Л.Энхчимэг ДАШТ-д оролцох эрх авав
Японы Хоккайдо мужид болсон “Ironman triathlon-2024” тэмцээнд Монголоос хоёр триатлонч оролцжээ. Эрэгтэйчүүдээс Ц.Цэрэнбат 40-44 насныхны ангилалд өрсөлдөж, 226 км зайг 11 цаг 23 минут таван секундэд туулсан байна. Тэрбээр 1357 оролцогчоос 124 дүгээр байрт орохдоо далайд 3.8 км зайг нэг цаг 13 минут 44 секундэд сэлж туулжээ.
2024-09-19
Финтек салбарынханд зориулж инновацын оффис байгууллаа
Монголбанк финтек компаниудад зориулж инновацын оффис байгуулжээ. Финтек буюу технологийн дэвшил, инновацын шийдэлд тулгуурлан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани олшрох, энэ чиглэлийн үйлчилгээ өргөжихийн хэрээр тэднийг нэгдсэн мэдээллээр хангах, хууль, эрх зүйн зохицуулалттай холбоотой зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах боломж нөхцөлөөр хангах шаардлага үүсээд буй гэнэ.
2024-09-19
Хяналтын камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох нь
Иргэд аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна суурилуулсан хяналтын камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох Теле камерын хяналтын дэд төвийг аймаг, дүүргийн ЗДТГ-ын дэргэд байгуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргав.
2024-09-19
ЖАЙКА-тай хамтран кибер аюулгүй байдал, дроны мэргэжилтнүүдийг бэлдэх нь
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага (ЖАЙКА)-гийхантай хамтран сансрын технологи, дроны хууль, эрх зүйн орчны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр төлөвлөж буй гэнэ. Үүний хүрээнд манай улсын мэргэжилтнүүдийг Японд бэлтгэхэд ЖАЙКА-гаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
2024-09-19
Эмэгтэйчүүд III байрт жагсаж байна
Эмэгтэйчүүд V өрөгт АНУ-ын шигшээг 2.5:1.5 харьцаагаар илүүрхсэн. Тэд VI өрөгт Гүржийн тамирчидтай эн тэнцүү сонирхолтой тоглолт өрнүүлсэн ч 1.5:2.5- аар хожигдов. Манайхан зургаан өргөөс тав ялж, эхний гурван байрт жагсаж байна.
2024-09-19
Дөрвөн сарын турш халуун усгүй байсан айлууд хэдий болтол тэсэх юм бэ
Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвөл шугам хоолой нь хагарах, түлш ховордох, халтиргаа гулгаа нэмэгдэх гээд цөөнгүй асуудал тулгамддаг. Эдгээрээс орон сууцын айлуудад түгээмэл тохиолддог нь халуун, хүйтэн усны шугам хоолойн гэмтэл. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тавдугаар сараас орон сууцын айлуудын халуун усыг хязгаарлаж, шугам хоолойн засварыг эхлүүлдэг уламжлалт манайд хэдийн тогтсон. Үүнийгээ халаалтын улирал эхлэх цагтай уралдан дуусгадаг нь ч хэвшил болжээ. Харин энэ жил зарим байршлын засвар, үйлчилгээ одоо болтол дуусаагүй байна. Нүдэнд ил харагддаггүй болохоос газар доорх “хот” буюу инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц маш хүнд нөхцөлд байгааг салбарын мэргэжилтнүүд нь байнга хэлдэг.
2024-09-19
Хуучирсан хаягууд “луужин” болж чадахгүй
Хэн хэзээ нэрлэсэн нь тодорхойгүй гудамж, зам, талбай нийслэлд олон бий. Цахим сүлжээнээс ч тэрхүү нэрээр нь хайгаад олдохгүй. Гар утасны цаанаас хүнд зам зааж өгөх гэж үйлээ үздэг гэж хэлж болно. Өөр өөрийн мэддэг нэршлээрээ яриад, нэгдмэл ойлголтод хүрч чадахгүй. Баруун, зүүн гэсээр цагаа барна. Энэ мэт асуудлын шалтгаан нь албан ёсны нэршилгүй гудамж, зам, талбай олон байгаатай ч холбоотой байж мэдэх юм.
2024-09-18