Х.Нямбаатарын нутагшуулсан“косметик” засвар
“Хотын асуудлуудыг “косметик” байдлаар шийдэхгүй” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 9-нд амлаж байжээ. Тухайн үед Засгийн газраас түүнийг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэрийг дөнгөж гаргаад байсан юм. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа эргэн харвал, Х.Нямбаатар хэлснээсээ эсрэг ажиллажээ. Товчхондоо, тэрбээр хотын асуудлуудыг тооцоо судалгаатай, ул суурьтайгаар шийдвэрлэх бус, харин “косметик” засвар гэгчийг Улаанбаатарт жинхэнэ утгаар нь нутагшууллаа.
2024-10-01
Сургуулийн эмч, ажилтнуудад хүүхдийн хараа шалгах аргачлал заав
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар болсон билээ. Үүний хүрээнд өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Хан-Уул дүүргийн улсын болон хувийн сургуулийн 50 эмч, нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалтад хамруулжээ.
2024-09-30
“Намын бүтээгдэхүүн”
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-30
Догдлол дүүрэн “Фантазиа”
Сонгодог урлаг бол хүн төрөлхтний гоо сайхан, мөн чанар. Тиймдээ ч Ф.Шопены ноктюрн, этюд, прелюд төгөлдөр хуурын салшгүй хэсэг болж, Л.Бетховений сонатууд, А.Моцартын симфони бүтээлүүд зуун дамжин дэлхий даяар эгшиглэж байна. Энэ л авиа, хэмнэл нь өнө мөнхөд аялгуу, зохицлоороо ялгагдаж буй.
2024-09-30
Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн иргэдийг торгох заалтыг хэрэгжүүлэхгүй байна
Орчны эрүүл мэндийн дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс эл өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон нийтийг чадавхжуулах нь” уриатай тэмдэглэж, үүний дагуу НЭМҮТ-өөс нөлөөллийн ажлууд зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн байдал сайжирч буй хэдий ч түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, төвлөрлийн улмаас орчны бохирдол ихсэж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь нэмэгдсээр байна.
2024-09-28
Ханиад, томуугийн улирал өнгөрсөн жилийнхээс эрт эхэллээ
Хүйтний эрч чангарахаар тулгамддаг асуудлуудын нэг нь ханиад, томуугийн тархалт. Арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, коридортоо нэмэлтээр ор засахаас өөр аргагүйд хүрэх үе ч бий. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ч үүнээс болж саатдаг. Өвөлтэй цуг “ирдэг” энэ асуудалд холбогдох байгууллагууд бэлэн, эсэхийг сурвалжиллаа. Эрүүл мэндийн яамнаас ханиад, томууны идэвхжилт эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч буйг тодруулав.
2024-09-28
Үйлчилгээнд явуулж байсан автобус дээр кран унав
Орчны аюулгүй байдлыг хангах нь бүү хэл, өөрсдөө тэр жижиг зайд багтахын тулд хаана ч хамаагүй зогсчихдог. Ийм хайнга, сэтгэлгүйгээс нь болж өчнөөн хүн эрүүл мэнд, амиараа хохирох шахлаа шүү дээ.
2024-09-27
Уран бэрийн нээлт буюу тэмээн түүхий хэмээх хожил
Шатар бол жирийн тоглоом, зугаа цэнгэл бус. Оюуны сорилго, хүний ухааны эрч хүч, охь ундарга болсон гайхамшигтай спорт билээ. Шатрыг эртний Энэтхэг орноос үүсэлтэй хэмээн үздэг нь түүх, археологийн эх үндэс, нотолгоо байдаг болоод ч тэр биз ээ.
2024-09-26
“Black mamba” клубийнхэн тэргүүллээ
Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан гар бууны аварга шалгаруулах тэмцээнд 36 тамирчин гурван ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
2024-09-26
Хууль завхруулахын тулд журам “үйлдвэрлэх”-ээ зогсоо
Хууль, журам хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байх нь зөвхөн Монголд тулгараад Буй асуудал биш. Дэлхий нийтээрээ үүнтэй тулгарч байна. Энэ сэдэв улс төрийн түүхэнд томоохон Асуудлуудыг үүсгэж байсан. ХБНГУ-д л гэхэд журмуудаа хоёр жилийн дотор цэгцэллээ. Британид бол Үндсэн хуультай харшилж болохгүй гэж үздэг. АНУ маш хатуу хандаж улс төрийн зөрчилдөөн үүсгэж байв. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, хууль тогтоох эрх мэдэл нь Конгрессын төлөөлөгчдийн танхимд байдаг. Энэхүү зөрчилд өөн даамжирч АНУ-ын улс төрийн хямралд нөлөөлж байна гэж үздэг.
2024-09-26
Уур амьсгалын өөрчлөлтийн цахим сургалтын төвөөр зочлоорой
Хүүхэд, залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол” арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн сан болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам хамтран зохион байгуулж байгаа билээ.
2024-09-25
Сансар, огторгуйн гайхамшгийг таниулах арга хэмжээ зохион байгуулах нь
“Дүдү” хүүхдийн музейнхэн “Дэлхийн сансрын долоо хоног-2024” арга хэмжээг ирэх сарын 4-10-нд “UG аrena” цогцолборт зохион байгуулна. Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулан, түүнд сонирхолтой болгох зорилготой аж.
2024-09-25
WNBA-ийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ
Парисын олимпын наадмаас шалтгаалж түр завсарлаад байсан WNBA-ийн улирал дууслаа. Тамирчид олимпын наадмын дараа бие махбодын болон сэтгэл зүйн янз бүрийн байдалтай багтаа эргэж ирсэн. Тийм учраас плей-оффын тоглолтууд таамаглахын аргагүй болох магадлалтай юм. Өнгөрсөн ням гарагт плей-оффын эхний шат эхэлж, багууд тус бүр нэг тоглоод байна. Түрүүлж хоёр хожсон баг нь дараагийн шатанд шалгардаг дүрэмтэй. “Их гурвал болон бусад тоглогч” тактикийг тус баг гол хөзрөө болгож тоглодог. Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд асар өндөр үзүүлэлт гэж болох 20 орчим оноог энэ улиралд дунджилсан С.Ионескуг тус багийн маргаангүй лидер гэж үзэж болно.
2024-09-25