Монголын гэрэл зурагчид олон улсын фестивальд оролцохоор Сингапурыг зорилоо
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 12 гишүүн 21 дэх удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын фестивальд оролцохоор өчигдөр Сингапур улсыг зорилоо. Тус холбооныхон эл үйл ажиллагаагаар дамжуулан Азийн орны гэрэл зурагчидтай туршлага солилцож, гадаад харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй гэнэ.
2024-10-08
Нийслэлийн 88 дугаар сургуулийнхан 60 жилийн ойгоо тэмдэглэлээ
Нийслэлийн 88 дугаар сургуулийн үүдэнд хүндэтгэлийн тайз засаж, дуу хуур эгшиглэнэ. Улаан туузаар гоёсон хүүхдүүд тайзан дээр бүжиглэж, дуулж буйг харахад тоглолтдоо бэлтгэж буй бололтой. Сургуулийн танхимд багш нар төдийгүй сурагчид ч тун завгүй гүйлдэнэ. Сурагчид зочидтой инээмсэглэн мэндэлж, энгэрийн тэмдэг зүүж өгч байв. Тэд сургуулийнхаа 60 жилийн ойн баярын ёслолд бэлтгээд ийнхүү завгүй байгаа нь энэ юм. Эл сургууль Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг.
2024-10-08
Өвдөг, шагайн хөдөлгөөн заслын эмчилгээний аргыг заана
Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо (МББХЗХ)-ноос олон улсын эрдмийн XIII чуулганыг “Хөдөлгөөн заслын мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол” сэдвийн хүрээнд энэ сарын 12-нд зохион байгуулах гэж буй. Тус чуулганыг угтсан гардан сургалтыг өчигдөр “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд зохион байгуулав.
2024-10-08
Монголын геологийн судалгааны өөрчлөлтүүдийг хэлэлцэх нь
Монгол Улсад геологийн алба үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулна. Уг хурлаар геологийн судалгаанд орж буй өөрчлөлт, өнөөгийн байдлын талаар хэлэлцэх аж.
2024-10-07
“Сансар бидэн рүү ойртсоор байна”
Сансрын долоо хоногийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад энэ сарын 4-10-нд тэмдэглэж байна. Үүний хүрээнд шинжлэх ухаан сонирхогчдын “Гэж юу вэ” хүрээлэл болон “Дүдү” хүүхдийн музейнхэн хамтран “Spaceсon-2024” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тэд өнөө жил “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд эл арга хэмжээг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг өрнүүлж буйгаараа онцлогтой.
2024-10-07
“Монгол банхар” клубийн аварга нохойг шалгаруулна
“Монгол банхар” клубийн аваргыг шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд болно. Уг тэмцээнийг Монголын банхар судлалын холбооноос зохион байгуулж буй аж. Тэмцээнд оролцогч банхруудыг үндсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдүүлэх нь.
2024-10-07
Анхны 126 гишүүнтэй парламентыг “стратегич”-аар удирдуулсан нь
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-10-07
Механик эд зүйлд гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгдэв
Амьгүй, механик хүчинд өртөж, гэмтсэн хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс анхаарууллаа. Тус төвийн Тандалт, судалгааны албаны мэдээлснээр өнгөрсөн онд механик эд зүйлд өртсөн хүний тоо 34 000-д хүрчээ. Энэ нь 2022 оны үзүүлэлтээс 12 хувиар өссөн дүн аж. Өөрөөр хэлбэл, 10 мянган хүн тутмын 98 нь санамсар болгоомжгүйгээр гэмтэж бэртдэг байна.
2024-10-05
Эрүүл мэнд 2050 он гэхэд “супер бактери”-ийн улмаас жилд 10 сая хүн нас барах төлөвтэй
Эмийн зохисгүй хэрэглээ, тэр дундаа антибиотикийн дасал хүн төрөлхтөнд хэдийн занал учруулаад эхэлснийг ДЭМБ-аас мэдээллээ. Тус байгууллагын судалгаагаар дэлхийн 100 хүн тутмын 3-4 нь эмийн гаж нөлөөний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авч буй гэнэ. Гаж нөлөөний тохиолдлын дийлэнх хувь нь урьдчилан сэргийлж болохуйц буюу иргэдийн эмийн замбараагүй хэрэглээнээс үүдэж байгаа аж.
2024-10-04
Түүхэн жүжгийн нэрийн хуудас “Тэнгэрийн хүү”
Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар”, Д.Намдагийн “Оролмаа эх”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Цогнэмэхийн “Асарын өндөр” зэрэг түүхэн жүжиг олны хүртээл болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл одоогоос 13 жилийн өмнө үзэгчдэд хүрч байсан “Тэнгэрийн хүү” жүжгийн найруулга, бүрэлдэхүүнийг шинэчилж, тайзнаа толилуулахад бэлэн болоод байна.
2024-10-04
Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэв
УИХ-ын ээлжит чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы ирц 80.2 хувьтай, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй зарим сайд, холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн, тэдний тодорхойлсон төсөл, төлөвлөгөөг хэлэлцэж буй тул гишүүдийн асуултад хариулах албаны хүмүүс УИХ-ын чуулганд хүндэтгэлгүй хандах явдал давтагдвал энэ асуудлыг хэлэлцэхээ хойшлуулахад хүрнэ гэдгийг УИХ-ын дарга анхааруулав.
2024-10-04
Үүдэл эс ашиглан чихрийн шижин өвчнийг амжилттай эмчилжээ
БНХАУ-д анх удаа чихрийн шижин өвчнийг үүдэл эс ашиглан эмчлэх туршилт амжилттай болсон талаар “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Өмнө нь дөрөвдүгээр сард Шанхай хотод амьдардаг 59 настай, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй эрэгтэйг ийм туршилтад хамруулсан бол энэ удаа Тяньжинь хотод оршин суудаг, 25 настай, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй эмэгтэйд мэс ажиллавар хийсэн нь амжилттай болсон аж.
2024-10-04
Цас орж, хүйтрэхийг анхааруулав
Манай орны зарим аймгийн нутгаар энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, Ховд, Архангай, Булган, Баянхонгор аймгийн нийт, Хөвсгөлийн өмнөд хэсгээр өнөөдөр цас орох төлөв гарсан байна. Түүнчлэн маргааш Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн нутгаар цас орж, хүйтрэх аж.
2024-10-04
Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ
Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцох гэнэ. Чуулганд оролцогчид уул уурхайн салбарт тулгамдаад буй асуудал, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн өгөөж, бусад улс оронтой хэрхэн хамтран ажиллах, салбаруудын уялдааг хангах талаар хэлэлцэж байна. 2022 оноос жил бүр зохион байгуулж буй эл чуулга уулзалтаар хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон санхүүжилт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
2024-10-03