НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
2025-04-22
Үрийн банк удмын санг хамгаалах ч улс бодлогоор дэмжихийг хүсэхгүй байна
Хүн амын өсөлтөд “хуруу шил” ч хамаатай. Үүнийг дэлхий нийтээр хэдийн хүлээн зөвшөөрч, үр шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсад өргөн нэвтрүүлээд буй билээ. Эл аргаар төрсөн дэлхийн анхны хүүхэд өдгөө 50 гаруй настай аж. Өөрөөр хэлбэл, үр шилжүүлэн суулгах эмчилгээг хүн төрөлхтөн нэвтрүүлээд хагас зуун жил болжээ. Харамсалтай нь, манай төр засгийнхан өнгөрсөн хугацаанд анагаах ухааны энэхүү оргил эмчилгээг улсын эмнэлгүүддээ нэвтрүүлэх, бодлогоор дэмжих ажилд хойрго, сэтгэлгүй хандсаар ирэв. Нөхөн үржихүйн насныхны дунд олон шалтгаанаар үргүйдэх өвчин газар авсаар буй өнөө үед ганц, хоёрхон эмнэлэг л төрийн ачааг сүүлийн 10 гаруй жил нуруундаа үүрч ирсэн нь үнэн.
2025-04-22
Бага зэргийн бороо орно
Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2025-04-22
Б.Найдалаа: "Төгрөг нуур"-тай холбоотой ноцтой мэдээлэл ирсэн
УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Төгрөг нуур"-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Иргэдээс "Төгрөг нуур"-тай холбоотой ноцтой мэдээлэл ирсэн. Тухайлбал, Уг нууртай холбоотой Женко группээс Х.Батулга гэж хүн гарын үсэг зурж “Дэйвү Интернэшнл” компаниар явуулсан албан бичиг байна. Албан бичиг компаниудын хооронд байдаг зүйл. Гэхдээ хэд хэдэн ноцтой зүйл байгаа юм.
2025-04-21
Улаанбурхан өвчний батлагдсан 659 тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
2025-04-21
Нийслэлд 11 хэм дулаан байна
21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025-04-21
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025-04-18