Үндэсний сурын харваа 2000 жилийн түүхтэй
Сурын харваа нь үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв билээ. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн эрхэнд хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олжээ.
2023-07-11
Үндэсний их сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэлж, долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа зохион байгуулагдсан.
2023-07-11
“Playtime” наадмыг цуцаллаа
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан 2023.07.08-ны хөтөлбөрийг албан ёсоор цуцалж буйг мэдэгдэж байна. Та бүхнээс хүлцэл өчье” хэмээжээ.
2023-07-08
"Дээлтэй Монгол наадам" энэ сарын 9-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
2023-07-07
Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ.
2023-07-07
Playtime МЭДЭГДЭЛ гаргалаа
PLAYTIME олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулагчид мэдэгдэл гаргажээ. Улмаар "Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан PLAYTIME олон улсын хөгжмийн наадам Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллан хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэж байна" хэмээжээ.
2023-07-06
Шатар Монголоос үүсэлтэйг нотлох баримтууд
Монгол, Франц улсын археологичдын хамтарсан экспедицийнхэн 2003 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт Хүннүгийн үеийн оршуулгын булшийг малтан судлах явцдаа 17 метрийн гүнээс ховор үнэт зүйлс олсон байдаг. Олдворын дунд шатрын хөлөгтэй төстэй, 1-1.5 мм гүнзгийлэн ухсан дөрвөлжин нүднүүдтэй, тал нь ялзарч муудсан хавтгай нимгэн мод, гурван ширхэг дугариг чулуун тэмдэг (хасаа) байжээ. Эдгээр олдворыг өдгөө Геологи, археологичдын музейд хадгалж буй.
2023-07-06
Балетчин У.Бат-Эрдэнэ эх орондоо зуны сургалт явуулна
АНУ-д амьдардаг, балетчин, “World ballet grand prix Mongolia” байгууллагын захирал У.Бат-Эрдэнэ ирэх сарын 14-19-нд эх орондоо балетын эрчимжүүлсэн сургалт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр насанд хүрэгчдэд, багш нарт гэсэн ангиллаар уран сэтгэмж, олон ардын бүжиг, контемпорари, хослол болон монгол бүжиг, урын сан зэрэг сэдвээр зургаан өдрийн хичээл заах юм байна. Мөн тухайн сарын 20-нд БНСУ-ын Балетын холбоо, “World ballet grand prix Mongolia” байгууллага, Солонгосын олон улсын балетын уралдааны ерөнхийлөгч Пак Жае Хын бүх насныханд нээлттэй хичээл заах ажээ. Балетчин У.Бат-Эрдэнэ нь ДБЭТ-аас ажлын гараагаа эхэлсэн, олон улсын уралдаанд манай улсаас анхлан өндөр амжилт үзүүлсэн, балетын урлаг өндөр хөгжсөн улс орнуудад хэдийн танил болсон мэргэжилтэн билээ.
2023-07-05
Үзэл бодлын өөрчлөлтийг зурагт хуудсаар илэрхийллээ
Театрын музейд “Шилжилтийн үеийн зурагт хуудас” үзэсгэлэн нээлээ. 1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг сурвалжилж, гадаадын орнуудад Монголын нөхцөл байдлын талаар мэдээлж байсан финланд сэтгүүлч, гэрэл зурагчин Ирья Халаш, МоАХ, “Зориг” сан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, зураач Д.Баатарсүрэн нарын цуглуулгаас түүвэрлэсэн 70 гаруй зурагт хуудсыг үзэсгэлэнд дэлгэжээ. Малчдын төлөөлөл эрэгтэй, тариачдын нэрийн өмнөөс бас нэгэн эрэгтэй, харин сэхээтнүүдийг дээл өмсөж, үсээ цэгцтэй гэгч нь самнаж, гартаа ном барьсан бүсгүйгээр төлөөлүүлэхдээ бүгд баруун гараа өндөрт өргөн, нэгэн зүгт харсан байдлаар зурагт хуудсанд дүрсэлжээ.
2023-07-05
Драмын театрын барилгын засварыг наадмын дараа эхлүүлэхээр төлөвлөжээ
Театрын удирдлагаас үүний талаар тодруулахад “Тийм ээ. Манайхан амарна. ҮУИТ-ынхан бол жуулчдад зориулсан тоглолтоо ДБЭТ-т үргэлжлүүлэх юм” гэв. Үзэгчид, гадаадын жуулчид язгуур урлагийн тоглолт илүүтэй сонирхож буй тул ийнхүү “Тамгагүй төр”-ийг “хураах”- аар шийдсэн бололтой.
2023-07-04
"Хурд" хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд энэ оны долоодугаар сарын 11-нд 21.00-24.00 цагт зохион байгуулагдах "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор
2023-07-04