Хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Х.Цэвэлгончиг гуайн нас сүүдэр 86 хүрч буй. 16-хан насандаа сумынхаа улаан булангийн эрхлэгчээр томилогдон, Дэлхийн залуучуудын оюутны их наадамд улсаа төлөөлөн оролцож алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж байсан тэрбээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр болжээ. Баянхонгор аймгийн Заг сумын уугуул түүний “Хонгор нутгийн үзэсгэлэн” тайлан тоглолт ирэх ням гаригийн 17.00 цагт Төмөр замын чуулгын байранд болох юм.