Хятад эрчүүд хүүхэлдэйг илүүд үзэх болжээ. Тэд мэдээж хүүхэлдэйгээр тоглохгүй. Тэгэхээр юун тухай ярьж байгаа нь ойлгомжтой биз ээ. Тус улсын хүн амын хүйсийн тэнцвэр алдагдсанаас болж хоёр сая гаруй гоонь эрээ яахаа мэдэхгүй байгаагаа Бээжин нэгэнт мэдээлсэн. Үүний дээр гэр бүлээ тэжээх, амьжиргаагаа дээшлүүлэхээр Бээжин зэрэг томоохон хотыг зорьсон хэдэн сая өрхийн тэргүүн бий. Тэд мөнгөгүй учраас тэр бүр эхнэр, хүүхэдтэйгээ ууулзахаар гэртээ харьж чаддаггүй аж. Тэгэхээр нөгөөх хоёр сая дээр эхнэртэй “гоонь”-иуд нэмэгдэхээр эл фронт тэлэх нь мэдээж. Олдохгүй юмны төлөө шаналж байхын оронд гоонь эрчүүд секс хүүхэлдэйг үлүүд үзэх болж. Оргүйгээс охинтой гэдэг муухай үг шиг. Элдэв зүйл нэхэхгүй, дуулгавартай найз “бүсгүй”-н үнэ 2400 евро буюу ойролцоогоор 16700 юань. Германы “Die Welt” сонинд мэдээлснээс үзвэл хүүхэлдэй сонирхох нь тус улсын эрчүүдийн дунд бараг үзэгдэл болоод буй гэнэ. Тус сонины сурвалжлагч Лю хэмээх залуутай илэн далангүй ярилцсаныг товчлон орчууллаа. 29 настай, авто машины дизайнер Лю илүү орлого олж, амьдралаа дээш татахаар Хэбэй мужаас Бээжинд ирж, ажилладаг болоод хэдэн жил болжээ. Амралтын өдрөө л гэртээ харьж, эхнэртэйгээ уулздаг. Заримдаа хоёр долоо хоног өнжих нь ч бий. Тэрбээр гэртээ явуулах хэдэн цааснаасаа “хумслан” байж резинэн “бүсгүй” авчээ. Хүүхэлдэйн нэр 156. Нэр нь “бүсгүйн” өндрийн хэмжээг илэрхийлнэ. Эрчүүд сонгосон “ханиа” хөөрхөн болгохыг хүсвэл хиймэл үс захиалан хийлгэж болно. Лю “Уг нь хүссэн цагтаа хүүхэн захиалахад асуудалгүй. Тийм ч үнэтэй биш. Гэхдээ эрчүүд яагаад хүүхэлдэй сонгодог нь янз бүрийн шалтгаантай байх. Миний хувьд хүнээс хүүхэлдэйг илүү үзсэн нь эхнэрээ хуурахгүй, амьдралаа бусниулахгүй байхыг хүссэн юм. Би аваалиа гомдоож зүрхлэхгүй” гэв. Гэхдээ Лю найз” бүсгүйдээ сэтгэл хангалуун бус байдаг аж. Тэрбээр “Надад бодит мэдрэмж, амьд харилцаа үгүйлэгддэг. Гэлээ ч яалтай билээ, ийм сонголтоос татгалзах аргагүй. Над шиг хэдэн сая эр хүн ийм мэдрэмжтэй явдаг байх” гэсэн бол Бээжингийн секс тоглоомын “Micdolls” дэлгүүрийн худалдагч Люгээс өөр бодолтой аж. Түүний ярьснаар бол дур тайлагч хүүхэлдэйд мөнгө харамгүй заран авч буй эрчүүд сэтгэл ханамж өндөртэй байдгийн дээр амьд харилцаанаас илүү сонирхолтой гэж гайхуулдаг гэнэ. Ийм нэг хүүхэлдэй авчихсан байхад 30-40 жил хэрэглэх баталгаа өгдөг юм байна. Энэ бол хамтдаа “хөгширнө” гэсэн үг. Тэгэхээр хүүхнийг хүүхэлдэйгээр солих давалгаа энэ янзаараа байвал хүсээд байдаг эмэгтэй хүн нь хань болъё гээд ирсэн нь татгалзаж мэдэхээр болж. Учир нь хүүхэлдэйн нас хангалттай урт шүү дээ. Үүнээс гадна “Micdolls” компанийн хувьцаа эзэмшиг Чан Ханийн тайлбарласнаар секс хүүхэлдэйн эрэлт буурахгүй, өснө. Үүнд тус улсын Засгийн газрын “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогонөлөөлж буй. Учир нь хүүхэлдэй хэзээ ч жирэмсэн болж, үр зулбуулах зовлон байхгүй.