Apple Watch-ийн урьдчилсан захиалгыг бараг хоёр долоо хоногийн дараа авч эхлэх ч App Store-ийнхон энэхүү ухаалаг цаганд тохирох анхны аппликэйшнүүдийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор танилцуулав. Тэдгээрт цахим ертөнцөд хамгийн эрэлттэй Твиттерийнхээс эхлээд TransitApp, Yahoo Tourney Pick’Em, Things, мөн Хятадын зах зээлд хандсан WeChat, AliPay зэргийн аппликэйшн багтжээ. Гэхдээ Фэйсбүүк, Гүүглийнх хараахан нэмэгдээгүй байна. “Apple” компаниас анх өнгөрсөн есдүгээр сард албан ёсоор танилцуулсан Apple Watch нь мэдрэгч бүхий дэлгэцтэй, iPhone болоод “Apple”-ийн бусад төхөөрөмжтэй холбогддог, биеийн бүхий л үзүүлэлтийг харуулах, бугуйн ухаалаг цаг юм. Apple Watch-ийг ирэх сарын 24-нөөс захиалагчдад хүргэнэ.