Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах танхимын ерөнхийлөгч болжээ
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр ажиллаж буй Д.Эрдэнэбалсүрэнг эл шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгожээ. Тус шүүхийн дүрмийн 14, Дотоод журмын дөрөв дэх заалтыг үндэслэн танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд Монгол Улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг танхимийн шүүгчид санал нэгтэйгээр дэмжсэн байна. Тэрбээр 2025-2026 онд Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллах юм. Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй, тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрддэг гэнэ.
2025-04-01
Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан.Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлээд байна.
2025-03-31
Нийслэлийн төсвийг 195 тэрбум төгрөгөөр бууруулж, тодотголоо
НИТХ-ын төлөөлөгчдийнээлжит бус V хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, төсвийн тодотголыг баталлаа. 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгож байгаа нь энэ бөгөөд орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар болов. Төсвийн нийт орлого нэгих наяд 688 тэрбум төгрөг байхаар тодотголд тусгаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслөөс зураг төсөл нь бэлэн болоогүй ажлуудын ач холбогдол, эрэмбийг харгалзан 17 төсөл, хөтөлбөрөөс 295 тэрбум төгрөг ийнхүү хасжээ.
2025-03-31
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 579 төсөлд зээл олгожээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, хөгжүүлэхэд бизнес инкубацийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 2024 онд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 13.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуй нэгжийн 579 төсөлд олгожээ.
2025-03-28
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсоохоор болжээ. Тодруулбал,“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлэн зогсооно. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
2025-03-27
Гандангийн дэнж дээр байшин шатжээ
Бөмбөгөрийн эсрэг талд Гандангийн дэнж дээр байшин шатжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2025-03-25
230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ
Зам дагуу 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
2025-03-24
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.
2025-03-24
Нөөцийн махыг 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна
Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа.
2025-03-20
“Өнөөдөр”-ийнхөн БНСУ-ын “Ханян” сонинтой хамтран ажиллана
Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, БНСУ-ын “Ханян” эдийн засгийн сонинтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зорилгоор байгуулсан энэ санамж бичгийн хүрээнд улс орондоо өрнөж буй эдийн засгийн онцлох гол үйл явдал, тулгамдсан асуудлуудын мэдээлэл бэлтгэх, э
2024-12-16