Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулж буй улсын олимпиадууд үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн улсын химийн 34 дүгээр олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс 89 сурагч, 42 багш оролцож, мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулжээ. Олимпиадын шагналын системийг олон улсын жишгийн дагуу явуулсан байна. Тодруулбал, сурагчдын 8-12 хувь нь алт, 18-22 хувь нь мөнгө, 28-32 хувь нь хүрэл медаль хүртсэн аж. Харин багш нараас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалийн эзнийг тодруулжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт биологийн 35 дахь олимпиадыг зохион байгуулсан юм. Олимпиадын онолын шалгалтад хамгийн өндөр үнэлгээ авсан хүүхдүүд дараагийн шатанд өрсөлджээ. Онолын мэдлэг, логик сэтгэлгээ, тооцоолон бодох болонгарын ур чадвар, техникүүдийг шалгадгаараа онцлог эл олимпиадад оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос нэмэгдсэн байна. Медалийн тоог олон улсын олимпиадын жишигт дөхүүлж, нийт оролцогчийн 60 хувийг шагнажээ. Түүнчлэн газар зүйн 29 дүгээр олимпиадыг “Газар зүй бүсчилсэн хөгжилд” сэдвээр зохион байгуулсан бөгөөд багш, сурагч нийлсэн 191 хүн оролцсон байна. Түүнчлэн англи хэлний улсын 27 дугаар олимпиадад400 гаруй багш, сурагч оролцож, шилдгүүдээ тодруулжээ.
Ч.Туяа