Цахим виз олголт 4,9 хувиар өсчээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 9623 иргэнд визийн зөвшөөрөл, 4344 иргэнд виз, 11575 иргэнд цахим виз олголоо.
2025-04-10
О.АЛТАНГЭРЭЛ: УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙНХӨӨ ҮНЭ ЦЭН, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Хууль зүйн туслалцааны төв нь өдгөө орон даяар 21 аймаг, 8 дүүрэг, сум дундын шүүхтэй 5 сумын нийт 34 салбарт 59 өмгөөлөгчтэйгөөр төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төлбөрийн чадвартай эсэхийг үл харгалзан тус төвд хандсан олон нийтэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх болон эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.
2025-04-09
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг ГУРАВ хоног хаана
Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.
2025-04-09