Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Явуулын хоолны үйлчилгээ эрхлэх байршлуудыг дүүргүүд тогтооно

Тэднийг яагаад ажиллуулахгүй байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Үйлчилгээ эрхлэх байршил тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг дүүргүүд рүү шилжүүлсэн. Тэгэхээр дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь үйлчилгээ эрхлэх боломжтой талбайнуудыг тогтоох шаардлагатай гэсэн үг. Үүний дараа явуулын хоолны үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Тавдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж тооцсон” хэмээв. 
2024-04-25

Бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хүлээн авах хугацаа дууслаа

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хянуулж, дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлэх хуулийн хугацаа дууслаа. Төрийн аудитын байгууллагаас өгсөн мэдээллээр өчигдөр 19.00 цагийн байдлаар 71 хүн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн байна. Тус байгууллагынхан 00.00 цаг хүртэл ажиллаж, бие даагчдаас материалыг нь авсан юм. Тэдний мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх боломжтой. 
2024-04-25

“Монгол ардын суут” жүжгийг хойшлуулсан нь уран бүтээлчидтэй холбоотой гэв

Хүүхэлдэйн театраас “Монгол ардын суут” жүжгийг уржигдраас эхлэн олон нийтэд толилуулахаар товлоод байсан. Тэгвэл нээлт хийх өдөр нь тоглолтоо хойшлуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар нь тус театрынхнаас тодруулахад “Уран бүтээлчидтэй холбоотой. Тайзнаа хэзээ тоглох нь одоогоор тодорхойгүй
2024-04-24

МУИС-ийнхан цахим хичээлээ олон улсын платформд байршууллаа

МУИС-ийнхан“Archaeology of past nomads on the Mongolian steppe” нэртэй, нийтэд нээлттэй цахим хичээл бүтээж, “Future learn” олон улсын платформд байршуулжээ. Уг хичээл нь манай улсын онцлог, ондоошлыг харуулах зорилготой юм байна. Олон улсын суралцагчдын анхаарал, сонирхлыг зүй ёсоор татах зорилгоор нүүдэлчдийн археологийн сэдвийг уг хичээлд тусгасан аж. Дотоодын их, дээд сургуулиудаас анх удаа олон улсын платформд хичээлээ байршуулсан нь энэ.
2024-04-24

Урлагийнхан шинэ бүтээл бус, Тоглолт хийхийг илүүд үзэж байна

Урлагийнхан, тэр дундаа рок попынхон шинэ уран бүтээл гаргахын оронд жил дараалан тоглолт хийхийг илүүд үздэг болжээ. Нам жим, чимээ аниргүй байсан уран бүтээлчид гэнэт л тоглолт хийнэ хэмээн ил гардаг жишиг ч тогтов. Түүнчлэн тоглолтын хугацаа нь дөхөх үед гэнэт л шинэхэн уран бүтээлүүдээрээ “бөмбөгдөх” нь ч бий
2024-04-24

Ирээдүйд суралцах чиглэлээрээ олимпиадад өрсөлдөх боломжтой

“Intellectual challenge” олон улсын олимпиадыг “YouthX” байгууллагынхан Монголд зохион байгуулах гэж байна. Эхний шатны шалгалтыг энэ сарын 27, зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Олимпиадын бүртгэлийг явуулж дууссан бөгөөд эхний шатанд өрсөлдөхөөр 361 оролцогч бүртгүүлжээ. Тэднээс 110 сурагч олимпиадад оролцох эрхтэй болсон байна.
2024-04-24

Э.МӨНХБИЛЭГ: Олон улсын байгууллагад ажиллан,туршлага хуримтлуулчхаад Монголдоо очих зорилготой

Азийн Ширээний теннисний холбооны тэмцээн болон харилцаа хариуцсан удирдагч Э.Мөнхбилэгтэй ярилцлаа. Тэрбээр мөн Катарын ширээний теннисний холбооны менежерээр ажилладаг бөгөөд өдгөө тус улсад оршин сууж буй. Түүнтэй цахимаар холбогдлоо.
2024-04-24

Монголын бүжгийн урлагт түүхийн шинэ хуудас нээлээ

Манай улсад анх удаа зохион байгуулж буй “World ballet grand prix-2024” уралдааны нээлт уржигдар үдэш Соёлын төв өргөөнд боллоо. Үүдээр нь багтахгүй олон хүн цугласан хэдий ч үзэгчид нэг эгнээнд жагсаж, соёлтой гэгч нь дарааллаа хүлээж, тасалбараа шалгуулсаар тоглолтын танхим руу оров. Нээлт төлөвлөгөөт цагаасаа 30 гаруй минутаар хоцорч эхэллээ. Гэсэн ч бухимдах нэгэн байсангүй. Бүгд л нээлтийн цаг өнгөрснийг ч анхаарах завдалгүй хавь ойрын сонин хачныг сайтар гэгч нь ажиглацгааж харагдсан юм.
2024-04-24

Зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна

Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжихаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” компани энэ сарын 29-ний 16.00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар болжээ. Эхний арилжаагаар 22.35 хувийн зэсийн агуулгатай, нийт 3000 тонн (нойтон метр) зэсийн баяжмалыг тонн тутмыг нь 2141 ам.доллароос эхлэн дуудах нь. Арилжсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй юм байна
2024-04-24

Утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нэгэн барилгын орцонд гал гарчээ. Үүний улмаас битүү утаа үүссэн талаарх дуудлага өчигдөр 05.20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход 16 давхар барилгын 6-11 дүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг унтааржээ. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан байна.
2024-04-24

Шүдний баатрын дүр бүтээнэ

АШУҮИС-ийнхан шүдний баатрын дүр бүтээх уралдаан зарласан байна. Энэхүү уралдаан нь амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, үүний талаарх боловсролыг олон нийтэд олгоход чиглэжээ. Мөн амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэлгээг зөв дадал зуршилд төлөвшүүлэх зорилготой аж. “Эрүүл шүд” аяны хүрээнд явуулах эл уралдааны шилдэг бүтээлийн эзнийг 10 сая төгрөгийн үнэ бүхий, шүдний эмчилгээнд хамрагдах эрхээр урамшуулах аж. Бүтээлийг ирэх сарын 5 хүртэл хүлээн авах нь.
2024-04-24

Арай ч дээ: Иргэдийн хувийн мэдээллийг “хулгайлсан” этгээдүүд сонгох эрхэд халдаж байна

Сүхбаатар дүүрэгт оршин суудаг нэгэн иргэн манай сонинд хандлаа. Хүн амын судалгааны төв гэх байгууллагынхан иргэдийн хувийн мэдээллийг нягтлан шалгаж байгааг тэрбээр хэлэв. Тухайн иргэн “Хүн амын судалгааны төв гэдэг байгууллагын ажилтан утсаар холбогдож, “Та энэ хаягтаа оршин сууж байгаа юу” гэж асуулаа. Хаана байрладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага яах гэж иргэний хувийн мэдээллийг сонирхоод байгааг нь лавлахад хариу хэлэлгүй утсаа тасалсан. Яагаад ийм байгууллага хүний хувийн мэдээллийг авчихсан байгаа төдийгүй үүнийгээ нягтлах гэж иргэд рүү утастан асууж буйг ойлгохгүй байна” гэж ярьсан юм. 
2024-04-24

Ази дахь Америкийн сонирхол Хятадыг тогтоон барихад чиглэж буй

Сенкаку арлыг сануулан Өмнөд Хятадын тэнгис дэх “статус-кво”-гоо дангаар өөрчлөхийг хичээж байна хэмээн АНУ, Филиппин, Японы удирдагчид мөн Хятадыг буруутгалаа. Өмнөд Хятадын тэнгисийн хүн оршин суудаггүй Сенкаку арлын талаар Япон, Хятадын хооронд маргаан байдаг юм. Филиппин ч уг тэнгисийн Спратли арлын эргэн тойрны асуудлаар Хятадтай хэл амтай байдаг.
2024-04-24

“Монголын инновацын долоо хоног-2024” эхэллээ 

“Монголын инновацын долоо хоног-2024” өчигдөр эхэллээ. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний үеэр санаагаа ажил хэрэг болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг дөнгөж бизнесээ эхэлж буй залууст олгодог билээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот, Орхон аймагт нэгэн зэрэг болж байгаагаараа онцлогтой. Ингэснээр орон нутгаас оролцогчдын цар хүрээг тэлэх боломжтой аж.
2024-04-23

Томоохон 100 гаруй үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь

Монголын мянганы сорилтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон олон улсын байгууллагын төлөөлөл уг уулзалтад оролцсон юм. Засгийн газрын 53 дугаар тогтоолоор Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг баталсан
2024-04-23

“Содон стандарт” цогцолбор хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв

“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв
2024-04-23

Либертари нам “Гранд Монгол”-ыг түших нь

Либертари намынхан АН-д нэгдэж УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор болжээ. Хоёр намын дарга нь энэ тухай өчигдөр зарлав. Энэ нь Либертари намынхны олонхоороо гаргасан шийдвэр аж. Хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө ийн шийдвэрлэснийг тус намын дарга Д.Амартүвшин онцоллоо. Тэд АН дахь “Гранд Монгол” нэгдлийг илүүтэй түшиж ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, тус нэгдлийн дэргэдэх жигүүр, клуб байдлаар үйл ажиллагаанд нь оролцох юм байна. 
2024-04-23

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

АН болон Олон улсын ардчилсан холбоо (IDU) хамтран энэ сарын 25-нд Улаанбаатарт “Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж, Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойших 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар ярилцах нь. Ингэхдээ манай эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж, дүгнэхээс гадна мэдээллийн технологи, дижитал платформ, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарын хүрээнд санал солилцох гэнэ. 
2024-04-23

Итали улсад соёл судлалын төв байгууллаа

Бүгд Найрамдах Итали Улс дахь Флоренцын болон Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээжээ. Эдгээр төв нь монгол хэл, соёлыг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Түүнчлэн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цар хүрээг тэлэх, судалгааны чанарыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний зэрэгцээ монгол судлалд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг Соёлын яамныхан онцоллоо.
2024-04-23

Илбийн гайхамшгийг Монголд анх удаа толилуулна

Илбийн урлагт дуртай, сонирхдог залууст зориулан “Magic show” тоглолтыг ирэх зургаадугаар сарын1-нд Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. БНСУ болон Япон Улсын илбийн шилдэг үзүүлбэрүүд, БНХАУ-ын уламжлалт илбийн шоу тоглолт зэргийг энэ үеэр үзэж болох нь. Олон улсын шилдэг илбэчдийн бүрэлдэхүүнтэй хамт олон ганцхан өдөр тоглохоор бэлтгэлээ хангаад буй юм байна. Түүнчлэн манай улсаас илбэчин Э.Манчир үүнд оролцож, урьд өмнө нь үзэгчдийн хүртээл болгоогүй шинэлэг үзүүлбэрүүдээ толилуулахаар төлөвлөжээ. Сонирхолтой, содон арга хэлбэрээр бэлтгэсэн “Magic show” нэртэй эл тоглолт “UG аrena”- гийн тайзнаа үзэгчдийн хүртээл болох аж.
2024-04-23