Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ц.БАТ-ОЮУН: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр малын бие давжаарч, ашиг шим нь буурч байна

2023 оны мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 64.7 сая толгой мал бүртгэжээ. Зудын улмаас энэ жил дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар л гэхэд 6.6 сая мал хорогдсоныг албаныхан мэдээлсэн. Жил ирэх тусам гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хаврын улиралд бэлчээрийн ургамал оройтож цухуйн, мал ногоонд цадаж, тэвээргээ хангалттай авч чадахгүй нөхцөл байдал орон нутагт үүсээд байна.
2024-07-24

 Ж.БАЯРСАЙХАН: Хүннүгээс 1000 жилийн өмнө Монголд төр улс байсны хөдөлшгүй нотолгоо нь буган хөшөө

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр 2004 оноос эхлэн буган хөшөөг дагнан судалж, шинжлэх ухааны цөөнгүй нээлтийг гэрчилсэн судлаач юм. Олон жилийн судалгааныхаа үндсэн дээр “Жаргалантын амны буган хөшөөд”, “Монголын умард нутгийн буган хөшөөд”, “Хориг уулын эрдэнэс” зэрэг түүх, археологийн өндөр ач холбогдолтой бүтээлээ хэвлүүлсэн байна. Өдгөө түүний “Хориг уулын эрдэнэс” ном ховор бүтээлийн тоонд багтах болжээ.
2024-07-24

Борооны усыг ашигладаггүй, үерийн далан руу асгадаг гэв

Энэ сарын 20-21-нд орсон борооны улмаас нийслэлийн зургаан байршилд их хэмжээний ус тогтжээ. Холбогдох албаныхан тэдгээр байршлаас нийт 14 403 тонн ус соруулсан байна. Зөвхөн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны хэмжээнд нийт 120 тонн ус соруулжээ. Тэгвэл соруулан авч буй усыг юунд ашигладаг вэ, эсвэл дахин ашиглахгүй асгадаг уу гэдгийг тодрууллаа
2024-07-24

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг даалгалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгавраа гаргажээ. Эдгээр салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай уг албан даалгаварт тусгасан байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, аймаг, дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагч, сумын ажилтнуудад хандан, хүүхдийг болзошгүй эрсдэл, ялангуяа үер ус, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангахыг даалгасан аж. Ялангуяа баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ
2024-07-24

Их сургуулиудын сургалтын 20 хувийг англи хэлээр явуулах санал гаргав

Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа хийж, тус салбарт хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, гаргасан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгожээ. Тухайлбал, их, дээд сургуульд элсүүлэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэх санал гаргасан гэнэ. Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байна. Нийслэлийн их, дээд сургуулиудад элсэх оноог мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатай байдлаар буюу 420-480 байхаар тогтоосон юм. Босго оноог ийнхүү тогтоосон нь хэтэрхий бага буюу муу сурлагатнууд их, дээд сургуульд элсэж байна гэх шүүмжлэл хааяагүй гардаг. Тиймээс босго оноог цаашид үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бололтой
2024-07-24

Туул голд живсэн зургаан настай хүүг өчигдөр өглөө дахин хайж эхлэв

Иргэд анхаарал, болгоомжгүйгээсээ болж усанд осолдох, амиа алдах тохиолдол гарсаар буйг онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Уржигдар гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд усанд живж, алга болсон, иргэд автомашинтайгаа голд осолдсон хэрэг бүртгэгджээ. 
2024-07-24

Гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурчээ

Бэлчээрийн ургамлын гарц өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, ихэнх нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, зуншлагын байдал харьцангуй сайжирчээ. Өмнөх арав хоногийнхтой харьцуулахад энэ сарын 20-ны байдлаар гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурсан аж. Гэсэн ч бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд муу байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутаг үүнд багтаж байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байсан юм.
2024-07-24

“Төрийн нууц задруулсан асуудал нь Н.Өнөрцэцэгтэй холбоогүй”

Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон. Тодруулбал, хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлын үр дүнд Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуульд заасан хувь хүний нууцыг задруулах, худал мэдээлэл тараах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн таван зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Түүнд 4.9 жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн болон Зариг.мн сайтын ажилтнууд өчигдөр мэдээлэл өглөө. 
2024-07-24

Сайжруулсан түлшний түүхий эдийн нийлүүлэлт тасалджээ

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний нийлүүлэлт тасалджээ. Түлшний түүхий эд болох мидлинг буюу угаасан нүүрсийг өмнөх жилүүдэд “Энержи ресурс” компани “Тавантолгой түлш”-д үнэ төлбөргүй нийлүүлж ирсэн юм байна. Харин энэ сарын 1-нээс “Энержи ресурс” компани мидлинг нийлүүлэхээ зогсоож, түлшний түүхий эд үндсэндээ тасалдаад буй гэнэ
2024-07-24

Эсгий урлалын баярт 400 гаруй хүн оролцлоо

11 дэх жилдээ болсон уг баярт гадаад, дотоодын 400 гаруй жуулчид, аялагч оролцжээ. Энэхүү баяр нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. “Монгол эсгий урлалын баяр” нь жуулчдад өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хийх боломж олгодгоороо онцлогтой билээ. 
2024-07-23

Морин хуурын олон улсын VII наадмын шилдгүүдийг шалгарууллаа

Морин хуурын олон улсын VII наадмыг мэргэжлийн болон сонирхогчдын, урлаачдын зэрэг төрлөөр энэ сарын 16-22-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. Эл наадмын шилдгүүдийг уржигдар тодрууллаа. Тухайлбал, морин хуур сонирхогчдын төрлийн 18- аас дооших насныхад нь У.Төгсжаргал 93 оноогоор тэргүүлэв. 18-аас дээш насныхад нь М.Билэгжаргал 87.7 оноогоор тэргүүн байрт шалгарлаа
2024-07-23

1.8 сая сурах бичиг хэвлэж, сургуулиудад түгээжээ

Ирэх хичээлийн жилдI, III-XI ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргэсэн байна. Сурах бичиг түгээх ажилд“Монгол шуудан” ХК шалгарч, гэрээгээр гүйцэтгэжээ. Бага ангийн сурах бичгийг 95-100 хувь хангасан гэнэ. Харин дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн оноос дунд болон ахлах ангийн сурагчид сурах бичгийг худалдан авч буй
2024-07-23

ГССҮТ-д могойд хатгуулсан 10 хүн эмчлүүлж байна

Бага насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэх, хэвтэн эмчлүүлэх тохиолдол ихсэж буйг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)- өөс сэрэмжлүүлсэн юм. Могойд хатгуулсны дараа анхны тусламжийг буруу үзүүлснээс биеийн хүндрэх, аминд ч халтай талаар эмч нар зөвлөж байна. ГССҮТ-д могойд хатгуулсны улмаас хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 70-80 хувь нь 0-5 насныхан гэнэ. Өөрөөр хэлбэл, тус төвд одоогийн байдлаар могойд хатгуулсан 10 хүн эмчлүүлж буйн долоо нь хүүхэд ажээ. Энэ талаар тус эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн Түлэнхийн тасгийн их эмч Г.Амармэнд“Энэ онд өмнөх жилийнхтэй харьцуулахад могойд хатгуулж, гэмтэх тохиолдол нэмэгдсэн. Бороо, хур их орсонтой холбоотой, мөн баяр наадмын өдрүүдэд иргэд орон нутагт амарч, аялж явахдаа могойд хатгуулсан дуудлага цөөнгүй ирсэн. Эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэж байна
2024-07-23

“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ч оронд нь 16 давхар барилга барьжээ 

Тодруулбал, тус төвийн сууринд өмнө нь “Бат цагаан” гэх шорон байсан бөгөөд тэндэх оронч манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байсан гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй. Мөн анхны долоогийн нэг болох Д.Бодоо, С.Данзан нарыг ч тэнд хорьж, эрүүдэн шүүж байсан гэдэг. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ринчен, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг хорьж байж. Харин 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагааг зогсоож, эмнэлэг болгожээ
2024-07-23

Швейцарт болох үзэсгэлэнд бизнес эрхлэгчид, соёл урлагийн салбарынхыг оролцуулах нь

Швейцар улсын Женев хотод ирэх есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 6-нд болох “Foire de Valais” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос бүртгэж эхэлжээ. Олон улсад нэр хүндтэй, томоохонд тооцогдох уг арга хэмжээг жил бүр 200-300 мянган хүн үздэг бөгөөд Төв Европ төдийгүй бусад бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд гойд хувь нэмэр оруулдаг гэж үнэлдэг юм байна. 
2024-07-23

Уран гулгагчдын тэмцээнд Монголын тамирчин удааллаа

Японы Нагояа хотод болсон 14 дэх удаагийн “Minato aquls cup” өсвөрийн уран гулгагчдын олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын тамирчин М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, Японд ажиллаж, амьдарч, уран гулгалтаар хичээллэдэг Г.Марал-Эрдэнэ 2022 оноос Монголын өсвөрийн тамирчдад уран гулгалтын сургалт явуулж эхэлсэн
2024-07-23

Уран нугараачид олон улсын уралдаанаас хүрэл цом хүртэв

“Идол-2024” олон улсын циркчдийн уралдааныг ОХУ-ын Москва хотод энэ сарын 19-21-нд зохион байгууллаа. Уг уралдаанд 17 орны 200 гаруй жүжигчин оролцсоноос Монгол Улсыг төлөөлсөн “Икс роүзэс” компанийн уран нугараачид хүрэл цом хүртжээ
2024-07-23

А.ТҮВШИНБАЯР: Монголоороо бахархдаг болохоор ардын бүжгээр дагнан суралцсан

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяртай ярилцлаа. Энэ сарын 4-17-нд зохион байгуулсан, 21 дэх удаагийн Сөүлийн гоцлол бүжигчдийн олон улсын уралдааны үндэсний бүжгийн төрөлд тэрбээр тэргүүн байр эзэлсэн юм.
2024-07-23

Чөлөөт нислэгийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад зохион байгуулна 

Монголын нисэх загварын спортын нийгэмлэг буюу МАСА, Монголын агаарын спортын холбоо, “FIA aero¬modelling” комисс хамтран чөлөөт нисэх загварын онгоцны “Дэлхийн цом”-ын гурван цуврал буюу “Монголын цом”, “Миксмен”, “Азийн цом” тэмцээнийг манай улсад зохион байгуулж байна. Энэ сарын 19-24-нд Налайх дүүргийн Дархан ноёны худаг гэх газарт эдгээр тэмцээн болж буй юм. Мөн энэ сарын 25-28-нд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн уг газарт болно.
2024-07-23

Төрөлт 12.6 хувиар буурлаа

Манай улсын 1000 хүнд ногдох төрөлт энэ оны эхний хагаст 8.4 болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” тайланд дурджээ. Тодруулбал, энэ хугацаанд улсын хэмжээнд 28 635 эх амаржиж, 28 846 хүүхэд мэндэлсэн байна. Амаржсан эхийн тоо 2023 оны эхний хагасынхаас 4170 буюу 12.7, төрсөн хүүхдийнх 4158 буюу 12.6 хувиар тус тус буурчээ. 
2024-07-23