Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах нь
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор Боловсролын яамныханд шийдвэрлэх, өөрчлөх ажил тун их байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх талаар ярьж эхлэв. Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Оёдлын холбооны төлөөллүүдтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны талаар санал солилцсон юм. Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар шийдвэрлэх саналтай байгаагаа уламжилжээ
2024-08-08
Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхлэв
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхэлжээ. Тэд энэ сарын 12- ноос өмнө хүсэлтээ СЕХ-нд илгээх ёстой юм. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ явуулна хэмээн холбогдох хуульд заажээ. Тиймээс сонгуульд оролцох тухай аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын болон намын даргыг томилсон шийдвэр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам зэрэг бичиг баримт бүрдүүлэн хандах аж
2024-08-08
Замын дундаас замхарсан төслүүд
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор хэмээх нэршлийг дуулаагүй хүн Монголд ховор болов уу. Арга ч үгүй юм, 2010 оноос хойш л Дорноговьд аж үйлдвэрийн парк байгуулж, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар улс нийтээрээ чихэнд хоногштол ярилаа шүү дээ. Харин эл цогцолборыг байгуулах ажил яг өнөөдөр ямар түвшинд байгааг мэдэх хүн тийм ч олон биш болов уу
2024-08-08
Живж буй хүний гараас биш, үс, чихнээс нь татаж авардаг
Энэ оны эхний хагасын байдлаар 60 гаруй хүн усанд осолдсоны олонх нь 15-20 насныхан аж. Бас нэлээд тооны хүүхэд багачууд эндсэн тухай, ялангуяа баяр наадмын өдрүүдэд Баян- Өлгий аймагт нэгэн гэр бүлийн зургаан хүн нуурын усанд амь эрсэдсэн талаарх эмгэнэлт мэдээг сонсоод уншигч түмэндээ санамж, зөвлөмж болоосой хэмээн энэ бяцхан бичвэрийг тэрлэлээ.
2024-08-07
Япон сурагчид монгол ахуйтай танилцаж байна
Япон хүүхдүүд монгол ахуйтай танилцаж байна. Тодруулбал, Боловсролын яам, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрийг энэ жил 13 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Шизүока мужийн албаны хүмүүс болон ахлах сургуулийн 20 сурагч, таван багш манай улсад иржээ. Тэд өдгөө Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуульд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр хичээл үзэж буй аж
2024-08-07
Урт цагаан автомашины зогсоол болчихлоо
Хотын удирдлага, холбогдох албаныхан олигтой зүйл барьж чадахгүй хэрнээ буулгаж нураахдаа тун сайн гэдгийг илэрхийлэх жишээ нь Урт цагаан билээ. Албан нэрээр бол Чингэлтэй дүүргийн III хороон дахь Нийслэлийн өмчийн III байр, олны нэрлэж заншсанаар Урт цагааны барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард “нүд ирмэхийн” зуурт л буулгачихсан юм. “Энэ барилга хотын түүхийн нэг хэсэг учраас буулгаж болохгүй. Учир нь XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг” гэж олон хүн эсэргүүцсэн ч албаныхан нь тоосонгүй, идэр есийн хүйтэн ч гэж халшралгүйгээр долоохон хоногийн дотор газрын хөрснөөс арчиж орхисон.
2024-08-07
Амжилт гаргахын тулд гадаад хэл сурах хэрэгтэй юү
Индонез, Малайз, БНСУ, БНХАУ-ын тамирчид бадминтоны спортод давамгайлдаг, бараг л хаанчилдаг. Энэ төрөлд өөр тив, улсын тамирчид өндөр амжилт гаргах нь өдрийн од мэт ховор агаад тийм тохиолдол гарлаа ч нэг удаагийнх байх нь элбэг. Харин сүүлийн жилүүдэд Азийн бадминтончдыг дэлхийн тавцанд В.Аксельсен хэмээх тамирчин хашрааж байна.
2024-08-07
Өрсөлдөгчөө хүндлэх сэтгэл
Эмэгтэйчүүдийн бадминтоны ганцаарчилсан төрлийн аваргууд өнгөрсөн даваа гарагт тодорлоо. Аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Ан Сен Юн БНХАУ-ын Хэ Бинжаог ялсан юм. Сонирхолтой нь, өрсөлдөгч нь гэмтэж хасагдсанаар хятад тамирчин финалд тоглох боломжтой болсон бөгөөд Хэ Бинжао түүнийг хүндэтгэж буйгаа медалийн тавцанд гарахдаа илэрхийлсэн байна.
2024-08-07
А.Дюплантис физикийн хуультай өрсөлдсөөр байна
Үнэнийг хэлэхэд, эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд ердөө ганцхан зүйл л сонирхол татдаг. Тэр нь А.Дюплантис дэлхийн шинэ дээд амжилт тогтоох уу гэдэг нь юм. Түүнд ганцхан өрсөлдөгч бий нь Арман өөрөө. Бүр тодруулбал, физикийн хууль, хүний нөөц боломжийн хязгаар.
2024-08-07
Б.СҮХБААТАР: Байгалийн ухааныг судалсан хүүхэд эх дэлхийдээ ээлтэй, уян зөөлөн болж хүмүүждэг
Саудын Арабын Эр-Риад хотноо өнгөрсөн сард зохион байгуулсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас манай улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Үүнтэй холбогдуулан химийн хичээлийн ач тус, үүнийг яагаад сонгон суралцах хэрэгтэй талаар МУИС-ийн Химийн тэнхимийн ахлах багш Б.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр 2022 оноос хойш олон улсын олимпиадуудад сурагчдаа бэлтгэн оролцуулж буй юм. Түүнчлэн “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
2024-08-07
Г.Ганбаяр тивийн тэмцээнийг дэнсэлнэ
Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны Азийн АШТ ирэх сарын 2-9-нд Йордан улсын Амман хотод болно. Тус тэмцээнд манайхаас олон улсын шүүгч Г.Ганбаярыг ажиллуулах албан ёсны томилгоог Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос хийжээ. Түүнчлэн манай улс Малайзын сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үүний хүрээнд энэ сарын 6-нд эхэлсэн тус улсын үндэсний АШТ-ийг Монголын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн шүүгч Б.Тамир дэнслэхээр Куала-Лумпур хотыг зорив
2024-08-07
Донорын цусыг дроноор тээвэрлэж эхэллээ
“Ньюком групп”-ийн охин компани “Монголиан смарт дрон деливери” ХХК эмчилгээнд шууд ашиглах зориулалттай цусны сийвэнг япон мэргэжилтнүүдийн туслалцаагүйгээр, нисгэгчгүй төхөөрөмжөөр анх удаа амжилттай зөөвөрлөжээ.
2024-08-07
Гадаадаас ирэх зорчигчдод тавих хяналтыг идэвхжүүлэх нь
Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцож, улаан бурхан өвчний үед хэрэгжүүлэх болон цаашдын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Энэ үеэр урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг холбогдох албаныхан зөвлөлөө.
2024-08-07
Сувилж хүчирдэггүй сувиллууд
Ахмадууд л сувилалд амардаг гэх ойлголт хэдийн ард хоцорчээ. Залуус алжаал, ядаргаагаа тайлж, амьдралын чанараа сайжруулахын тулд сувилалд амрах сонирхолтой болсон. Найз нөхөд, гэр бүлээрээ сувилуулах боломжтой, байгальд ойр, ая тухтай, ажилтнууд нь харилцаа хандлага сайтай, чанартай хоол ундтай, эмчилгээ, үйлчилгээтэй газар хайсан хүн цөөнгүй. Гэвч эдгээрийг нэг доор цогцлоосон, төгс гэж хэлж болохуйц сувиллын газар манай улсад хэр олон бол.
2024-08-07
Залилах гэмт хэргийн 62.2 хувийг цахим луйвар эзэлж байна
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр онлайн худалдаа газар аваад байна. Гэвч сүүлийн үед онлайн захиалгын залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ. Энэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 удаа бүртгэгдсэн байна. Үүний 3674 буюу 62.2 хувийг цахим залилан эзэлж буй бөгөөд 1131 нь онлайн захиалгатай холбоотой байжээ. Цахим залилагчид хүний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар санал болгох, өндөр хувьтай хямдрал зарлах гэх мэтээр хүмүүсийг татдаг байна
2024-08-07
Боловсролын сайдад асуулт тавив
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт хандаж асуулт тавьжээ. Тэрбээр хичээлийн шинэ жилийг гурван улиралтай болгосон, Багшийн мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлээгүй болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх чиглэлийн талаар тодруулж, хариулт хүссэн байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд үүсэж буй багш, ажилтны хомсдол, тэднийг сэлгэн ажиллуулахтай холбогдох мэдээллийг тодруулжээ.
2024-08-07
403.7 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зохицуулалтын дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 105 мэдэгдлийг буруутай шийдвэр гаргасан иргэн, албан албан тушаалтанд хүргүүлжээ
2024-08-07
Мазаалайн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэв
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна
2024-08-07
“Шинэ хоршоо”-нд шинэчлэл хэрэгтэй
Хоршоод хоршиж нэгдэн , нийгэ м, эд ийн засг ийн хөг жилд дорвитой хувь нэ мэр оруулахуйц хэмжээнд үр ашигтай ажилл аж чадд аггү йн гол шалтгаан нь Монг олд үйлд вэрлэл явуулах, бизнес эр хлэ х таатай орч ин, экспортыг дэ мжих бодл ого бүхий экосистем байдаггү йтэй холбоотой.
2024-08-07
Агаараар хооллогч Элитом Эл-Амин туршлагаасаа хуваалцах нь
Агаараар хооллогч, АНУ-ын иргэн Элитом Эл-Амин энэ сарын 17-19-нд манай улсад сургалт явуулах нь. Тэрбээр сургалтынхаа өмнөх өдөр сонирхсон хүмүүст зориулан үнэ төлбөргүй лекц зохион байгуулах юм байна. Сургалтын үеэр хоолоо эрс багасгах, агаараар хооллох суурь мэдлэг болон эрчим энергиэ хэрхэн нөхөх талаар туршлагаасаа хуваалцах аж. Мөн агаараар хооллохын давуу болон сул тал, хэрэгжүүлэх гол зарчмуудын талаар ярилцана
2024-08-06