“Өдөрт дээд тал нь 10-15 ямаа самнах боломжтой”
Нэг ямааг 10 000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500 000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болов. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг тодрууллаа
2023-04-07
Хөвсгөлөөс өсвөрийн аварга цолтон төржээ
Өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн шигшээ тэмцээн үргэлжилж байна. 21 аймаг, 34 клубийн тамирчин тус тэмцээнд өрсөлдөж буй юм. Зургаа хүртэлх насныхны өрсөлдөөнд 109 тамирчин оюунаа сорьсноос охидын ангилалд Н.Азбаяр шилдгээр шалгарч, Хөвсгөл аймгаас 41 жилийн дараа өсвөрийн аварга цолтон анх удаа төрлөө.
2023-04-06
Энэ онд 107 877 жуулчин иржээ
2023 он гарснаас хойш Монголд ирсэн гадаадын жуулчны тоо мэргэжилтнүүдийн тооцооллоос давсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ. Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн бөгөөд аялал жуулчлалын хамгийн идэвхгүй үе буюу эхний улиралд ихдээ 50 мянган хүн ирнэ гэж тооцжээ
2023-04-06
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөнгөн тэтгэмжээс хасагдсан”
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чмөнгөн тэтгэмжид хамрагдаж чадаагүй ийм жишээ олон байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж зорилтот бүлэгтээ хүрээгүй. Манай хорооны иргэдээс зөвхөн нэгдүгээр сард гэхэд “E-Mongolia” аппликэйшн рүү 100 гаруй хүн мэдээлэл засуулах, залруулах хүсэлтээ илгээсэн. Тэднээс тал орчим хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй үлдлээ. Олонх нь гадаадад амьдардаг, байр түрээсэлдэг зэрэг шалтгаантай” хэмээн ярилаа.
2023-04-06
Ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад төрөөс урамшуулал олгохгүй
Эл журмын дагуу олимп, паралимп, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад сар бүр урамшуулал олгодог. Тэгвэл уг урамшууллыг ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад олгохгүй байхаар журамд нэмэлтээр тусгажээ. Спортын бусад наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт ч Засгийн газраас урамшуулал олгохдоо энэхүү зарчмыг баримтлах аж. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчин, дасгалжуулагчдад ямар ч тохиолдолд Засгийн газраас шагнал олгохгүй байх нь.
2023-04-06
Т.Бадамжунайг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж яллагдагчаар татаж болзошгүй
Оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг шилжүүлэн авах ажиллагаа нэлээд олон шат дамжлагатай аж. Юуны түрүүнд Интерполоор дамжуулж байршлыг нь тогтоож баталгаажуулдаг. Улмаар тухайн орны хууль хяналтын байгууллагынхантай мэдээлэл солилцож, хэлэлцээ хийдэг гэнэ. Паспорт бичиг баримтыг нь хүчингүй болгох, дансыг нь царцаах, үл хөдлөх хөрөнгүүдийнх нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр олон ажиллагаа хийсний эцэст шилжүүлэн авдаг юм билээ.
2023-04-06
Онцгой байдлын хурандаа Ж.Наранмандахад таван жил хорих ял шийтгэжээ
. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлснийг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон билээ.
2023-04-06
Гар зургийн улсын олимпиадтай
Мөн шилдэг 20 оролцогчид МУБИС, Дүрслэх урлагийн их сургууль, “Ихзасаг” олон улсын их сургуульд тэтгэлгээр суралцах эрх олгох гэнэ. Уламжлал болгон зохиож буй уг уралдаанд оролцогч багш, сурагчдаас шилдгийг шалгаруулахдаа эерэг хандлагыг бүтээлдээ тусгасан, эсэхийг нь харгалзан үзэх гэнэ.
2023-04-05
Үлэг гүрвэлийн олдворыг судлах, хамгаалах чиглэлээр солонгос судлаачидтай хамтран ажиллах нь
Мөн хууль бус малтлагад өртсөн дурсгалт газруудыг олж тогтоох хамтарсан хээрийн судалгаа хийж, үүнийхээ үр дүнг шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулахаар болсон байна. Энэхүү гэрээний хүрээнд манай улсын нэг палеонтологич ирэх сард Өмнөд Солонгосыг зорьж, 60 хоногийн хугацаанд техник боловсруулалтын ажилд оролцох бол дараа сард нь тус улсын судлаачид ирж, хээрийн хамтарсан судалгаагаа эхлүүлэх аж.
2023-04-05
Гар урлалын анхдугаар их наадам зохион байгуулахаар болжээ
Гар урлал гэхээр бэлэг дурсгалын эд зүйлс, түлхүүрийн оосор, арьс, ширэн эдлэл төдийгөөр ойлгох нь үеэ өнгөрөөжээ. Гар урлалыг амьдралынхаа зорилго болгосон уран бүтээлчид Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сард цугларах гэнэ. Тэд гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилгоор үндэсний хэмжээний томоохон уралдаан болох “Монголын хөдрөг ба урлалын анхдугаар их наадам-2023”-ыг зургадугаар сарын 1-3-нд дээрх музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ. Иргэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж дадахад нь дэмжлэг үзүүлэх, гар урлалаар дамжуулан монгол өв соёлоо таниулан сурталчлах нь уг уралдааны зорилго аж.
2023-04-05
К.Ирвинг гэрээгээ сунгах, эсэхээ шийднэ
К.Ирвингийг солилцоогоор авсны дараа хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч “Даллас” баг түүний гэрээг сунгана гэдэгтээ итгэлтэй байгаа гэж “Bleacher report” мэдээлэв. Гэрээгээ сунгах, эсэхийг шийдэх эрх К.Ирвингэд бий. Тэрбээр энэ зун чөлөөт агент болсны дараа шийдвэрээ гаргах хүлээлттэй байгаа юм.
2023-04-05
Л.Месси ПСЖ-ээс явахад ойрхон байна
Францын ПСЖ багийн довтлогч Л.Месси улирал дуусгаад багаасаа явна гэж “L`Equipe” мэдээллээ. Цалинг нь 75 хувиар бууруулах саналыг ПСЖ тавьсан учир аргентин тоглогч ийм шийдвэр
2023-04-05
“Челси”-гийн дараагийн босс хэн бэ
Т..Боули “Челси”-г худалдаж авсныхаа дараа эрс өөрчлөлт хийхээ зарлаж байлаа. Үүнд нь дасгалжуулагч нарыг байнга халж сэлгэдгийг зогсоох ч багтсан юм. Тухайн үед Т.Тухель Р.Абрамовичийн эриний 13 дахь дасгалжуулагч нь байв. 2007 онд Ж.Моуриньо явснаас хойш нэг ч дасгалжуулагч албан тушаалдаа гурваас олон жил тогтоогүй агаад эл арга барилыг өөрчлөхийг Т.Боули маш их хүсэж байсан юм. Тийм ч учраас Т.Тухельд бүрэн итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлж байлаа.
2023-04-05
Экспортолсон нүүрсний хэмжээ 13.8 сая тоннд хүрлээ
Манай улс 2023 он гарснаас хойш өнгөрсөн гуравдугаар сарын эцсийн байдлаар 13.85 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 11.3 сая тонн буюу 4.5 дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Эл хугацаанд 358 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь 8.5 хувиар илүү дүн аж. Түүнчлэн 1.27 сая тонн төмрийн хүдэр, баяжмал худалдсан нь 107.3 хувиар дээшилсэн гэсэн үг. Тэгвэл Төвбанк 2.24 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 38, зэсийн баяжмалынх 25.6, төмрийнх 15.2, алтных 11.2, газрын тосных 17.7, цайрынх 57.7, хайлуур жоншных 42.8 хувьд хүрсэн аж.
2023-04-05