Оросын төдийгүй дэлхий дахины суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1840 оны тавдугаар сарын 7-нд хуучны Оросын Вотинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Сод билигт хөгжмийн зохиолчийн мэндэлсний 175 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс Улсын филармонийн сифони найрал хөгжим П.И.Чайковскийн мэндэлсэн өдрөөр нь түүний сор болсон бүтээлийг дээжлэн тоглох гэж байна.
Алдарт “Хунт нуур”, “Шелкунчик, “Нойрссон гүнж” балет, “Евгений Онегин” дууриас гадна олон арван симфони, романс, концертоороо дэлхийн үзэгч, сонсогчдын байлдан дагуулсан түүний бүтээлээс сонголт хийх амаргүй байсан гэнэ.