НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурал Монголд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-05-21
“Эхийн алдар” одон гардуулж эхэллээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн одонгоо авсан юм. Нийслэлийн хэмжээнд бүх ээжийг ийн дүүрэг, дүүргээр нь Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд урьж, Төрийн тэргүүн одонг нь гардуулдаг уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга тогтоосон гэхэд болно. Тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө орон нутагт ажиллан, зарим аймгийн ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.
2024-05-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2024-05-20
Дуучин Ч.Уранхолбоо алдарт эхийн I одонгоор энгэрээ мялаав
2019 онд алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байсан дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр I одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авлаа. Таван хөөрхөн охины ээж байсан тэрбээр жил гаруйн өмнө хүүгээ төрүүлж, өнөөдөр зургаан хүүхдийн ээж болсон билээ.
2024-05-20
Ерөнхийлөгчийн “зүтгүүрүүд”
Хананд биш түүхэнд нэрээ үлдээх асар том амбицтай гарч ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүч улам бүр суларсаар. Олон нийтийн алга ташилт, асар их дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч болсон түүний нэмэх оноо хасагдаж, эсрэгээрээ хасах оноо нь улам бүр нэмэгдсээр.
2024-05-07
Ахмад настны үндэсний төвд 182 хүн амьдарч байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллав. Төв аймгийн Батсүмбэр сумд үйл ажиллагаа явуулдаг эл төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёлын үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.
2024-05-06