Ням гарагын орой ХБНГ-ын Лейпциг хотын ойролцоох тоглоомны паркийн хүрээлэнгийн алсыг харагчид гал гарч 65 хүн гэмтжээ.
Тэдгээрийн дөрөв нь түлэгдэлтийн хүнд зэрэглэлтэй, нэг нь өндөрөөс унаж биеийн байдал нь мөн хүнд байна.
Эхлээд алсын харагчийн нэг кабин шатаж, удалгүй бусад кабин руу тархжээ.
Мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр гал анхлан алсын харагчийн доор байдаг хамгаалалтын зориулалттай зөөлөн матрац шатсанаас үүсжээ.
Шатсан шалтгаан одоогоор тодроогүй байгаа ч тийш нь унтраагаагүй тамхины иш шидсэнээс болсон байх магадлалтайг галынхан үгүйсгээгүй байна.