“...Намын эсрэг бүлэгт холбогдсон хүмүүстэй ямар ч яриа байхгүй гэдэг нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Лоохууз, Төмөр-Очир нар хотод шилжин ирэх талаар Намын төв хороонд асуу дал тавьжээ. Жалан-Аажав Намын хянан шалгах хороо руу дайрч давшилсан, Төв хороонд хэд хэдэн удаа элдэв зүйл бичсэн. Тэд ний үйлдсэн хэрэг бол улс төрийн хэрэг, намын шугамын эсрэг байсан. Тиймээс бид тухайн үед гаргасан намын шийдвэр, шу гам дээр хатуу зогсох хэрэгтэй”
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1985 оны тавдугаар сарын 3-нд болсон хуралдаан дээр тус намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн хэлсэн үг
Ж.Батмөнхийн хэлсэн энэ үгийг хоёр хоногийн дараа ЗХУКН-ын төв хороонд танилцуулжээ. Энэ танил цуул гаас оросууд “Монголын тэрс үзэлтнүүд өндийж эхэлж байгаа юм байна. Тэд гарч ирвэл элдэв зүйлийг дэлгэж, ма най геополитикийн бодлого ганхах магадлалтай” гэдэг дүгнэлт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь намын эсрэг бүлэг, сэхээт ний төөрөгдөл гэдэг нэр хоч зүүн хэлмэгдсэн тэр хүмүүс “Оросууд Монгол Улстай тэгш бус харилцдаг, дээрэнгүй ханддаг, манай улс тус улсын түүхий эдийн бааз болж буй”-гаас эх лээд оросуудын шу дарга бус харилцааны талаар шүүмжилдэг байсан юм.
Энэ явдлаас хойш яг дөрвөн сарын дараа буюу 1985 оны есдүгээр сарын 2-3 шилжих шөнө Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Дарамын Төмөр-Очирыг Дарханд гэрт нь зэрлэгээр егүүтгэсэн юм. Монголын түүхэн дэх учир битүүлэг, улс төрийн энэ аллагын талаар миний бие өмнө нь дэлгэрэнгүй нийтэлсэн тул хэргийн талаар дахин дурдах нь илүүц биз ээ. Харин дуулиант хэргийн мөрдөн байцаалт ямархуу явж ирэв, энэ асуудлаар манай төр, засгийн удирдлагууд юу хийсэн талаар Д.Төмөр-Очирын ач хүү, УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэгтэй уулзаж ярилцлаа.
-Таны өвөг эцэг, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Д.ТөмөрОчирын амь насыг хөнөөсөн хэрэг гараад даруй 26 жил боллоо. Энэ хэргийг манай хууль хяналтынхан мартсан биз. Хохирогчийн хувьд хэргийн талаар өнөөгийн төр, засгийн эрх баригчидтай уулзаж, асууж сураглаж үзэв үү. Ийм хэрэг гарч байсан гэдгийг мэдэж байх юм уу?
-Хэргийн мөрдөн байцаалт, бусад асуудлаар асуух, шаардах эрх бидэнд бий. Хэрэгтнийг илрүүлэх, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхц өлийн талаар энэ хугацаанд олон удаа асууж, холбогдох хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хариулт нь нэг ижил, хангалтгүй байдаг. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад, 2001 онд уулзсан. Уулзах шалтгаан нь өвөөгийн маань ой болох гэж байсантай холбоотой. Тиймээс энэ хүний тухай баримтат кино хийх санхүүжилтийг шийдүүлэхээр уулзах үеэрээ хэргийн хувь заяаны талаар төр, засгаас юу хийж байгааг асуусан. Кино хийх хөрөнгө мөнгийг шийдэж өгөхөө амласан. Гэхдээ энэ кинондоо “Манай намыг, миний нэрийг битгий хавчуулаарай” гэж захиж байсныг нь би сайн санаж байна. Тэгээд баримтат киноны хөрөнгийг шийдэж, холбогдох хүмүүсээр хийлгэсэн. Хэчнээн хөрөнгө мөнгө зарцуулсан тухай бидэнд хэлээгүй болохоор мэдэхг үй юм. Киноны хувьд бол хүм үүст үзүүлэх аргагүй юм болсон байна билээ.
Өөрөөр хэлбэл, Д.ТөмөрОчир гэдэг хүний тухай маш бүдэг гаргасан. Хүмүүс эндээс юу ч ойлгохгүй. Яагаад ийм хачин юм хийчих вэ гэхээр “Баримт, материал олдоогүй” гэдэг юм. Яагаад олдоогүй гэж, жирийн нэгэн биш, өндөр албан тушаал хашиж байсан хүн шүү дээ гэхээр “Тухайн үед Д.Төмөр-Очир гуайтай холбоотой бүх баримтыг системтэйгээр устгаж байсан юм байна. Кино хальсанд буусан дүрсийг нь хүртэл тухайн материалаас хайчилж аваад устгажээ” гэсэн хариу өгсөн. Хэргийг илрүүлэх ажлын талаар бид нэг их горьдлого тээгээгүй ээ. Гэхдээ зүгээр асуусан. Хариуг нь бидний таамаглаж байснаар мөрөө хавчих төөдийгөөр өгсөн. Хэн нэг албан тушаалтанд үүрэг өгөх болов уу гэж бодсон ч тийм юм болоогүй.
-МАХН-ыг засгийн эрх барьж байхад энэ намын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярт хандсан юм байна. Харин хамтарсан Засгийн газарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэргийн талаар ярилцаж, санал тавьсан уу. С.Зоригийн алагдсан хэргийг шалгаж байгаа Ажлын хэсгийнхнийг Ерөнхийлөгч хүлээн авч, энэ асуудлыг өөрөө анхаарахаа хэлсэн. Магадгүй Д.Төмөр-Очирын хэргийг ч анхаарах юм бил үү?
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлчихвэл бидэнд найдвар төрнө. Түүнээс ардчилсан хүчнээс анх гарсан Ерөнхийлөгч гэдэг утгаар нь нэг их найдвар тавиагүй ээ. С.Зоригийн хэргийг илрүүлэх талаар дээд төвшинд хэр их санаа тавина, илрүүлэх магадлал төдий чинээ багасна гэж би боддог. Энэ миний л бодол шүү.
-С.Зориг бусдад алагдсан хэрэг гарсны дараа энэ хэргийг илр үүлэхэд туслалцаа үзүүлэх УИХын Ажлын хэсэгт өөрөө ажилллаж байсан. Бусад хүмүүсийг бодвол Та мэдээлэлд илүү ойр байсан нь лавтай. Энэ ажлынхаа хажуугаар өвөөгийнх өө алагдсан хэргийн талаар цагдаа, тагнуулынхантай ярилцаж, архивын материал, хавтаст хэрэгтэй танилцах боломжг үй байсан юм уу?
-Ашиг сонирхлын зөрчил байсан л даа. Ажлын хэсэг маань дээрх хэргийг шалгаж буй цагдаа, тагнуулынханд туслах үүрэгтэй байсан.Түүнээс гүйцэтгэх ажлын явц, хавтаст хэрэгтэй танилцах эрхгүй. Гүйцэтгэх ажилтай танилцах эрхтэй Дэд хороо УИХ-д байсан. Энэ хорооныхон энэ хэрэгт санаа тавихгүй байна, тусгайлан асуудал болгож УИХ-д оруулж ирэхг үй байгааг би тухайн үед шүүмжилж л байсан. Манай Ажлын хэсэг цагдаагийн мөрдөн байцаалтад тусалж, Хорих ангиуд, Зэвсэгт хүчний анги салбараас оргосон хүмүүс энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж хамтын ажиллагааг нь зохион байгуулж өгсөн.
-Энэ асуудал Та бид хоёрын ярилцлагын сэдэв уг нь биш. Гэхдээ нэгэнт С.Зоригийн хэргийн талаар болохоор би асуухг үй өнгөрч чадахгүй нь. Та дээрх хэргийг шалгахад туслах Ажлын хэсгийн ахлагч байсан. Мэдээлэл их авч байсан. Тэр бүгдээс үзэхэд энэ хэргийг илрүүлэх магадлал хэр байсан бэ?
-Хэргийг илрүүлэх магадлал байсан, байгаагүй гэхээсээ илүү болж өнгөрсөн явдалд дүгнэлт хийх нь чухал юм болов уу. Тухайлбал, тагнуулынхан Д.Энхбатыг ямар учраас Францаас хулгайлж авчрав. Энэ хүн С.Зориг алагдсан хэрэгт ямар холбоотой юм бэ. Монголд авчраад баахан байцаасан. Юу гэж мэдүүлэв. Эцэст нь өвчин нь сэдрээд нас барлаа. Хэрэв холбогдолгүй байсан юм бол талийгаач Д.Энхбатын нэр төрийг сэргээх ёстой бус уу. Гэтэл эсрэгээрээ олон улсын хууль дүрэм зөрчсөн Б.Хурц нар гавьяа байгуулсан мэт болоод өнгөрлөө. Миний өвөөг егүүтгэсэн хэргийн мөрдөн байцаалт ч мөн ялгаагүй. Энэ бол ахуйн хүрээнд гарсан хэрэг, архи дарс ууж байсан найз нөхд өөсөө болсон ч гэдэг юм уу, хэрэг гарснаас хойш хэдэн жил ийм баримтыг гол болгож ирсэн. Энэ таамаг руу нь “салхи” орчих вий, өөр зүйл гараад ирэх вий гэдэг дээр маш их хамгаалалт хийсэн.
Тэр нь бидэнд мэдэгддэг байсан. Тэгвэл С.Зориг алагдсан хэрэг үүний эсрэг. Маш олон таамаг дэвшүүлсэн. Бүр үйлдсэн байх магадлалтай хүний нэрийг хүртэл дурдаж шүү дээ. Чөл өөт хэвлэл хөгжсөн байсан тул сэтг үүлчид ч янз бүрийн мэдээлэл олж, өөрсдийнхөөрөө таамаглаж байсан. Энэ бүхнийг мөрдөн байцаагчид шалгаж, мухарласан нь юу л бол. Би хувьдаа тэр бүхнийг гүйцэд шалгаагүй л гэж боддог. Нөгөө талаас төр, засгаас асуудалд хэтэрхий их оролцож, гол зүйлийг хөөсөөр хучаад байгаа юм биш байгаа. Хэргийн газарт анх очсон, анхны таамгийг асуудлын ёроолд авааччихаад дээгүүр нь илээд байгаа юм биш биз гэсэн бодол надад төрдөг. Өөрөөр хэлбэл, асуудлыг жонхууруулах механизм сайн ажиллаад байна уу даа.
-Одоо гол асуудалдаа эргэж оръё. С.Төмөр-Очир бусдад алагдсаны дараа цагдаагийнхан хэргийн газрын үзлэгийг маш чамбай хийсэн байсан гэдэг юм билээ. Тухайлбал, тэр үед маш ховор, гоё гуталд тооцогддог байсан шөвг өр гутлын цустай мөр олсон. Ийм гуталтай цөөн хэдэн хүнийг шалгахад л болох байсан гэж зарим нь ярьдаг. Та хавтаст хэрэгтэй саяхан танилцсан. Гутлын энэ мөрний талаар байсан уу?
-Хавтаст хэрэгтэй танилцаж байхад анхаарал татахуйц хэд хэдэн зүйл байсан. Тэр нь мөрдөн байцаагч нарын хийх асуудал л даа. Миний анзаарсан зүйл бол хэргийг анхнаас нь үл тоомсорлож иржээ. Хүн амины байдаг л нэг хэрэг шиг хандсан. Гэтэл нам, төрийн томоохон зүтгэлтэн хүн алагдсан юм шүү дээ. Хэрэгт холбогдуулан янз бүрийн хүмүүсийг хорьж цагдсан, шоронд олон сар суулгасан байдаг. Тэд бүгд дарханыхан, талийгаачтай ямар нэг байдлаар харилцаатай явж иржээ. Сүүлд нь бүгд холбогдолгүй нь тогтоогдсон. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр мөрдөн байцаалтын хүрээг зохимолоор хумьжээ. Гэх мэтээр анхаарах зүйл байсан, гэхдээ хэргийн материалтай танилцсан хүний хувьд янз бүрийн юм яриад явах нь зүйд нийцэхгүй л дээ. Сэтгэл эмзэгл үүлмээр нэг асуудал нь өвөөг ойлгож, ойр дотно явсан хүмүүсийг хорьж цагдан, яс махтай нь хатаасан. Энэ нь “Эсэргүүнтэй нөхөрлөж явсны чинь хохь” гэсэнтэй адилхан зүйл болсон. Сүүлд нь би тэр хүмүүсийн гэр орноор очиж уулзахад, “Тэр хэргээс болж бид нар давхар зовлонд унасан” гэж ярьсан юм шүү.
-Цаашдаа яах вэ, одоо өнгөрсөн гээд хувь заяатайгаа эвлэрэх үү?
-Гэмт хэрэгтнийг, цаад эздийг нь илрүүлчих болов уу гэсээр 26 жил хүлээлээ. 1956 онд эхэлсэн “Сэхээтний төөрөгдөл” нэрээр Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нараас авахуулаад олон хүүнийг хэлмэгдүүлжээ. Өвөө энэ бүхнийг дуугүй хараад явсангүй, үндэсний шилдэг сэхээтнүүдээ энэ мэтээр хилсээр яллах нь Монгол Улсын хувьд ихээхэн хохиролтой гэж үзэж намын удирдлагуудтайгаа ам муруйдаг байж. Тиймээс Ю.Цэдэнбал 1962 онд өвөөг ажлаас нь халж байхдаа “Сэхээтний төөрөгдөл бол зүгээр нэг зүг чигээ алдсан хүмүүсийн хэрэг биш. Д.Төмөр-Очир нараар удирдуулсан санаатай үйлдэл” гэх утгатай зүйл хэлжээ. Ю.Цэдэнбалыг хувь хүн гэхээсээ илүү намын жанжин шугам гэдгийг хамгаалахаар Кремлиэс томилогдсон бүхэл бүтэн институц гэж ойлгож болно. Энэ институц хүний наад захын эрхээ эдлэх боломжгүй болгон өвөөг маань цөлл өгт явуулж, эцэст нь амь насыг нь авчихаж байгаа байхгүй юу. Д.ТөмөрОчироос салах сонирхол оросуудад ч, манайханд байсан нь лавтай.
-Таны эмээ С.Нинжбадгарыг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан Д.Моломжамцтай уулзуулахгүй гэснээс үүдэн энэ хэрэг гарсан гэж үздэг хүн байдаг юм билээ. Хэрэв тэр хоёр уулзсан бол Д.Төмөр-Очирыг Улаанбаатарт шилжүүлэн авчрах асуудал бараг шийдэгдчих гээд байсан юм биш үү. Д.Моломжамц эмээг тань Улаанбаатарт хүлээж авч уулзахаар тохироод байсан гэдэг. Танд энэ талаар дуулсан, мэдсэн юм байна уу?
-Эмээ Д.Моломжамц гуайтай нэг биш удаа уулзаж байсан. Дарханы Зулзагын голын амралтад байхад нь. Уулзалт их нууц байдалд болдог байсныг би бага байсан ч санадаг юм. Д.Моломжамц гуай эхнэртэйгээ ойд явж байхад нь эмээ санамсаргүй таарсан мэтээр уулзалтыг зохион байгуулдаг байлаа. Тэр үед өвөөг хот руу шилжүүлэх, цагаатгах талаар өргөдлөө гаргах асуудлаар ярилцдаг байсан гэж сүүлд эмээгээсээ дуулсан. Тэд өвөөг цөлөгдөхөөс өмнө гэр орноороо орж гардаг найзууд байсан гэдэг. Тэгээд тэр намар нь өргөдлөө өгөх нэрээр уулзахаар тохирсон юм билээ. Тухайн цаг үе нь ч өөр болж байсан л даа. Ю.Цэдэнбал ажлаа өгөөд Оросод амьдарч, өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзээд эхэлчихсэн, Монгол дахь төр, засгийн эрх мэдлийн төлөөх тулаан нууц үедээ байсан. Монголын улс төр нууц бүлэглэлд хуваагдчихсан, бүлэглэл бүр өвөөгийн талаар өөрийн байр суурьтай. Тэдний нэг бүлгийнхэн өвөөг маань байхгүй болгочихвол асуудал байхгүй болно гэсэн байр суурьтай байж. Тэд нөгөөдүүлээсээ амжиж төлөвлөгөөгөө хэрэгжүүлжээ гэсэн бодолтой явдаг.
-1985 онд хуралдсан МАХНын Төв хорооны Улс төрийн товчооны хурал дээр Ж.Батмөнх “Намын эсрэг бүлгийн хүмүүстэй хатуу байр сууринаас хандана” гэсэн байдаг. Та үүнийг олж уншсан байлгүй?
-Ж.Батмөнх энэ асуудлаар их хатуу, харгис бодлого баримталсан юм. Яахав дээ, Кремлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн нь тэр байх.
-Өвөөг тань алагдсаны дараа С.Нинжбадгар гуай Д.Моломжамцтай уулзсан болов уу?
-Уулзсан. Түүнтэй уулзахаасаа өмнө Сайд нарын хэрэг эрхлэх газрын дарга Бадарчтай ярилцсан байдаг юм. Гол нь тийм аймшигт хэрэг гарсан байранд амьдарч чадахгүй. Орон байраа солиулах асуудлаар орвол яах бол гэж түүнтэй уулзаж л дээ. Гэтэл Бадарч “Одоо ч яав л гэж дээ” гэсэн юм гэнэ лээ. Түүнээс хойш эрх мэдэлтнүүдийн хувьд “асуудал байхгүй” болсон. Байсан “асуудлыг” шийдчихсэн гэсэн байдлаар хандаж ирсэн.
-Хавтаст хэрэгтэй танилцаад Та ямар дүгнэлт хийв, тухайлбал, асуудлыг илүү дээд хүрээнд тавимаар санагдсан уу?
-Хохирогчийн хувьд хавтаст хэрэгтэй танилцаж ч болно, танилцахг үй байсан ч болно. Мөрдөн байцаагчид асуудал дуусаагүй гэвэл танилцуулахг үй байсан ч болохоор юм билээ. Тэгээд хавтаст хэрэгтэй танилцсаныхаа дараа холбогдох хүм үүсээс асууж байгаад саналаа бичсэн. Мөрдөн байцаалтыг улс төрийн хүрээнд явуулаач ээ гэдгийг л бичсэн байгаа. Миний саналыг хүлээж авах эсэх нь хууль хяналтын байгууллагын ажил. “Надтай хамаагүй битгий ярьж бай. Намайг эрүүгийн хэрэгтэн, ялтан болгох гээд отож байгаа шүү. Надаас болж та нар хэрэгт холбогдох вий” гэж өвөө маань орж гардаг найзууддаа, туслах гэсэн хүмүүст хэлсэн байдаг. Ер нь “Эсэргүү Д.ТөмөрОчирын” гэх хэрэгт 100 гаруй хүн холбогдож, намын эсрэг ажилласан, Монгол, Зөвлөлтийн найрамдалд хор учруулсан гээд тав, зургаан хэрэгт буруутгагдан ямар нэг байдлаар хэлмэгдсэн байдаг юм билээ. Сонирхолтой нь энэ тоог хятадууд гаргажээ.
-Тийм үү, хятадууд яаж мэдсэн юм болоо?
- Хятадууд манайд болж буй бүх зүйлийг мэдэж, судалдаг байсан юм байлгүй. Энэ хэрэгт холбогдож 106 хүн шийтгүүлсэн гэдэг хятад эх сурвалжаас авсан баримт сүүлд манайд хэвлэгдсэн байсныг олж уншсан юм.
-Эмээ тань энэ хэргийн талаар танд юу гэж ярьдаг байв. Тэр энэ гэж хүний нэр хэлдэг байсан уу?
-Өвөөг ганцааранг нь хэлмэгдүүлсэн юм биш. Тэр аймшиг манай гэр бүлийг тэр чигт нь нөмөрсөн юм. Эмээ маань хүнд итгэхээ больчихсон, айдастай явсаар нас барсан. Хэдийгээр ардчилалтай золгосон ч гэлээ энэ хэргийн үнэн мөн тогтоогдоно гэсэн итгэл нь сүүлдээ алга болсон. Энэ хэргийг баллуурдах гэсэн хатуу нийгмээс улбаатай эрэг шураг ардчилсан нийгэмд хүртэл ажиллаж байсан юм.
“Эсэргүү” Д.Төмөр-Очирыг егүүтгэсэн хэргийг шалгаж байсан болон тэр талаар мэдэх хүмүүс
-С.Лувсангомбо: НАХЯ-ны сайд, СнЗ-ийн орлогч даргаар ажиллаж байсан. Орос эхнэртэй, 1995 оноос хойш эхнэртэйгээ ОХУ-д амьдарч буй. Д.Төмөр-Очир алагдсан хэргийг улс төрийн талаас нь мөшгөе гэвэл энэ хүн сайн мэднэ гэж талийгаачийн хамтрагчид үздэг.
-А.Жамсранжав: НАХЯ-ны сайд агсан. Хэрэг гарсны дараа өөрийн нэг ажилтнаа Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Эрүүгийн хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байсан орос зөвлөхийн хамт Дархан руу илгээж байсан юм. Тэднийг томилолтоор ажиллаж байхад нь дуудаж, ажилласан тухай илтгэлээ гараараа, зөвхөн нэг хувь бичиж ирүүлэх тушаал өгч, өөрөө танилцаад “Энэ тухай хэнд ч хэлж болохгүй” гээд урж хаясан гэдэг. Түүнийг өвчтэй хэвтэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан очиж Д.Төмөр-Очир алагдсан хэргийн талаар асуухад нэг ч үг хэлээгүй гэсэн.
-Найдандорж: Шинжээч, тухайн үед ахмад цолтой байсан. Хэргийн газрын үзлэгт оролцсон. Талийгаачийн хувийн тэмдэглэл, бичиг баримтыг авч байхыг харсан хүн байдаг ч хэрэг илрүүлэхэд үнэтэй байж болох тэдгээр баримтыг яасан нь тодорхойг үй болгосон хүн.
-Ч.Баасан: Төмөр зам, Барилгын цэргийн ангид НАХЯ-ны төлөөлөгч өөр ажиллаж байсан. Хэргийг бүдгэр үүлэхэд оролцсон гэж түүнийг харддаг.
-Г.Ринчинхорол: Тухайн үед Дархан хот дахь НАХГ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. “Эсэргүү” Д.ТөмөрОчирын үйлдэл бүрийг хянах үүргийг эдний газрынхан хэрэгжүүлж байсан юм.
“1984 он гэхэд Д.Төмөр-Очирыг Аюулаас хамгаалахынхан хяналтаасаа гаргасан байсан. Би тэр хүний нас өндөр болсон, цаг ч өөрчлөгдлөө. Одоо манай объект биш болсон гэдэг санал оруулж, хэрэгжүүлсэн” гэж НАХЯ-ны дэд сайд, Улсын аюулгүй байдлыг хангах газрын даргаар ажиллаж байсан генерал Цийрэгзэн хэлж байсан. Гэтэл түүний ярьсан худлаа байсан байх магадлалтай. Учир нь дээрх хэргийг шалгаж байсан нэгний ярьснаар өвгөнийг алагдах өдрөө автобусаар хэд хэдэн удаа явсан, орос эмэгтэйтэй уулзсан тухай тагнуулчийн тэмдэглэл цаг, минуттайгаа байсан гэх. Г.Ринчинхорол хэргийн газарт анх орсон хүн. Тэтгэвэртээ гараад Хөвсгөл аймагт амьдарч байгаа. “Энэ бол миний ярьдаг зүйл биш” гээд хэргийн талаар ам ангайдаггүй.
-С.Довчин: Сэлэнгэ аймгийн НАХГ-ын даргаар ажиллаж байгаад Дарханд шилжин ирэх үед дээрх хэрэг гарсан. Сайдынхаа (НАХЯ-ны сайд А.Жамсранжав) даалгавараа Д.Төмөр-Очирын хэргийг шалгахаар Дарханд ажиллаж байсан хоёр хүнд “Дэмий юманд хутгалдаад яах вэ. Ажлаа зогсоо” гэж шаардаж байсан. Хэдэн жилийн өмнө нас барсан.
-Л.Даваасамбуу: Дархан хотын цагдан сэргийлэх хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан. “Хэрэг гарах үед Сэлэнгийн Ерөөд ажиллаж байсан” гэж өөрөө ярьж байсан юм. Эрүүгийн хэргийн, тэр тусмаа хүн амины эзэнгүй хэргийг илрүүлэх талаар мэргэшсэн ажилтан байсан гэж үнэлэгддэг. Түүний удирдлагад цагдаагийн шилдэг мөрд өгчдийн нэг, өдгөө ЦЕГ-ын тэрг үүн дэд даргаар ажиллаж байгаа, бригадын генерал А.Дулаанжаргал ажиллаж байв. Тэдний шалгаж байсан хэргийг Аюулаас хамгаалахынхан татаж авснаар тоглоомноос гарсан гэдэг.
-Х.Дорпалам: Дархан хотын Цагдан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хэрэг гарах үед Улаанбаатар хотод дуудагдаж ирсэн байсан. Хэргийн талаар мэдэх хүний нэг.
-З.Эрдэнэбилэг: Мөрдөн байцаалтыг гардан явуулсан цагдаагийн мөрдөгч. Тухайн үед Дарханы цагдан сэргийлэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч байсан. Одоо тэтэгэвэртээ сууж буй.
-Ц.Батдорж: Тухайн үед Дархан хотын НАХГ-ын тасгийн даргаар ажиллаж байсан. Хэргийн мөрдөн шалгалтын гүйцэтгэх ажлыг гардан хийсэн нэгэн. Хэргийн талаар хамгийн сайн мэдэх хүн. Одоо тэтгэвэртээ сууж байгаа.
-Василии Левьович Хромов: ОХУ-ын иргэн, одоо тус улсын Иванов мужид аж төрж байх учиртай. Тухайн үед Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх хэлтсийн эрүүгийн хэргийг илрүүлэх зөвлөхөөр хошууч цолтой ажиллаж байсан. Генерал А.Жамсранжавын тушаалаар НАХЯны нэг ажилтны хамт Дарханд очиж Д.Төмөр-Очир алагдсан хэргийг шалгаж байсан. Тус хотын НАХГынхан тэр хоёрт ажиллах, мөрдөх бололцоо олгоогүй гэдэг юм билээ.
Томилолтоор хамт ажиллаж байсан хүндээ “Хэрэг хийсэн байдлаас нь үзвэл энэ танайхны (Монголын тусгай албаныхны) үйлдсэн хэрэг байж магадгүй” гэж хэлж байсан удаатай гэдэг юм. Түүнийг хэргийн мөрдөн шалгалтаас хөндийрүүлэн, удалгүй нутаг буцаасан. Нутагтаа очоод хурандаа цол авч, Иванов мужийн Дотоодыг хамгаалах газрын даргаар томилогдсон гэх мэдээлэл бий. Хожим генерал цолтой болж, удалгүй тэтгэвэртээ гарсан байна.
Д.ЗАЯАБАТ