Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Монгол дахь ЖАЙКА-гийн дэд суурин төлөөлөгч Ёшимура Токужи нар "Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хот газрын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хаягдал усыг цуглуулах аргачлал болон менежментийн төвшин дэх шинэ хандлагыг улам бүр шаардсаар байна. Магадгүй хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн салбарын хөгжил зэрэг өөр бусад сорилтуудыг шийдвэрлэхэд ч тустай байж мэднэ.
Хаягдал усыг дахин хэрэглэх зориулалтад нь нийцүүлэн тохирсон стандартаар цэвэршүүлэх нь зардал нөхөх боломжийг нэмэгдүүлдэг.