“Хөгжил ба шинэчлэл” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эрх зүйн орчин орчноо сайжруулж, засаглал, менежментээ олон улсын стандартад нийцүүлэх бодлогын шинэчлэл хийж буйгаа тус банкныхан энэ үеэр танилцуулсан юм. Дээрх форумыг нээх үеэрээ Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд банкны санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулан ажилласнаар ахиц дэвшлүүд эхнээсээ гарсан. Зөвхөн санхүүгийн чадавхыг сайжруулснаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй. Иймээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг олон улсын сайн жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, олон нийтийн саналыг тусган, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Хуулийг баталснаар Хөгжлийн банк эдийн засгийн хөгжлийг дэмжсэн суурь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх шийдвэрийг бие даан гаргадаг болно” хэмээн тодотгов. Мөн тэрбээр “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяа томилогдсоноор маш олон шинэчлэл, ажлууд хийж байгаа. Бид чадах чинээгээрээ цаг товчилж ажиллахыг хичээж байна. Монгол Улсын хөгжилд Хөгжлийн банк том байр суурь эзэлж ирсэн. Цаашид ч томоохон байр суурь эзлэх болно. Бид экспортын чадамжаа уул уурхай болон бусад бүтээгдэхүүн, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологид төвлөрүүлж байж Монгол Улсын эдийн засаг тогтвортой байна” гэж онцоллоо. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй аж. Үүнд банкны үүрэг хариуцлагад зарчмын томоохон өөрчлөлт оруулж байгаа бөгөөд үйл ажиллагааг олон улсын сайн туршлага, стандарттай нийцүүлэх, нээлттэй, хараат бус байдал зэргийн талаар тусгажээ.
Тухайлбал, төслийн санхүүжилтийг эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчин, бүс нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, өгөөжөөр нь үнэлэх, улсын төсвөөс бие даан санхүүжих боломжтой төслүүдийг санхүүжүүлэхгүй байх, шууд, хамтын, дамжуулан болон синдикат хэлбэ рийн санхүүжилт олгох зэргийг тусгасан байна.
НОГООН, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ЗОРИУЛАН САНХҮҮЖИЛТ ОЛГОХ НЬ
Форумын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Хөгжлийн банк: Монгол Улсын хөгжил ба шинэчлэл” сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм. Тэрбээр “Монгол Улсын Хөгжлийн банк 2011-2022 онд4.36 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Санхүү жилтийн 33 хувийг Засгийн газрын санаачилсан төсөл, хөтөлбөр, 22 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байгаа бол 45 хувийг нь хувийн хэвш лийг дэмжихэд зориулан олгожээ.
Санхүүжилтийн бодлогын чиглэлээр нь харвал, 47 хувь нь импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, 24 хувь нь нийслэлийн эдийн засаг, ниймийн хөгжил, 17 хувь нь орон нутгийн эдийнзасаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болох санхүүжилт байна. Үүний үр дүнд эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Тухайлбал, Хөгжлийн банкнаас эрчим хүчний дөрвөн том төслийг санхүүжүүлснээр цахилгаан үйлдвэрлэл 312, дулааны эрчим хүч үйлдвэрлэл 348 МВт аар нэмэгдсэн бол цементийн дөрвөн том үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Хөгжлийн банк байгуулагдсан зорилгынхоо хүрээнд эдийн засаг, нийгэмд үүргээ амжилттай хэрэгжүүлж, бодитой хувь нэмрээ оруулж ирлээ.
Гэвч олон хүчин зүйлийн улмаас анхны зорьсон үр дүндээ хараахан хүрээгүй, санхүүгийн үзүүлэлтүүд муудсан. 3.7 их наяд төгрөг байсан. Хөгжлийн банкны актив хөрөнгө 2024 оны эцэст 2.2 их наяд болж буурсан. Зээлийн багц буурч 2.27 их наяд төгрөг болсон тул засаглалаа сайжруулж, санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэх зэрэг асуудлаа хуулийн төсөлд тусгаад байна” хэмээн өгүүлэв. Түүнчлэн тэрбээр “Хөгжлийн банк санхүүгийн чадавхаа сайжруулахаар Засгийн газраар хоёр том шийдвэр гаргуулсан. Чанаргүй зээлд томоохон хувь эзэлж байсан төрийн өмчтэй холбоотой зээлүүдийг эзэнжүүлж, тодорхой болголоо. Үүрч болзошгүй үүргээс Хөгжлийн банкийг чөлөөлөх зэрэголон арга хэмжээ авсны үр дүнд 430 орчим тэрбум төгрөгийн зээлэзэнтэй болж, 500 тэрбум төгрөгийн баталгаанаас¬чөлөөлөгдсөн.
Өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх арга хэмжээ авсны үр дүнд хувьцаа эзэмшигч үүргээ гүйцэтгэж, дүрмийн сангаа нэмэгдүүллээ. Эдгээрийн үр дүнд санхүүгийн үзүүлэлтүүд харьцангуй сайжирсан. Одоогоор олон улсын зах зээлд ногоонбонд гаргах хэлэлцээг эхлүүлээд байна. Нийт багцын 10 хүртэлх хувийг ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийг бий болгох салбарт ол гох бодлого баримтална. Нийгмийн зорилтот салбарууд, технологид суурилсан, ногоон бизнесийг дэмжихэд зориулан санхүү жилт олгоно. Хөрөнгө оруулалтын сан буюу мэргэшсэн сангуудыг удирдах баг бүрдсэн.
Бид бүх төслийг өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэх биш, олон улсын болон дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Хөгжлийн банк, эксим банк хоёр бол институтийн хувьд өөр. Нэг нь хөгжлийн зорилтот төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг, нөгөө нь ху далдааны санхүүжилт олгодог. Тиймээс боломжтой хувилбараар хослуулж ажиллана” хэмээв.
“ЭХ ҮҮСВЭР НАЙДВАРТАЙ БАЙСАН УЧРААС ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН”
Азийн хөгжлийн банкны хот хөгжүүлэлтийн мэргэжилтэн Раушан Маматкулов “Төрийн дэд бүтцийн төслийн санхүүжилт ба сургамжууд” сэдвээр илтгэл тавих үеэрээ “Хөгжлийн банк арилжааны банкууд шиг ашгийн төлөө өрсөлдөх ёсгүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн өгөөж иргэд, нийгмийн давхаргуудад тэгш хүрч байх ёстой” гэж тодотгосон юм.
Мөн “ДЦС 4” ТӨХК-ийн Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах “Хөгжлийн банкны санхүүжилт ба үр дүн” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “ДЦС-4” нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.7, Улаанбаатарын дулааны эрчим хүчний 54-хувийг дангаараа хангадаг. Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВтаар өргөтгөн, турбоагрегатуудыг шинэчилсэн.
Монгол Улсын эрчим хүчний эрэлт жил бүр өсөж байгаа. “ДЦС-4”ийг1983 онд ашиглалтад оруулсан тул уурын турбинд эвдрэл гарах эрс дэлтэй байсан. Санхүүжилтийн эх үүсвэр найдвартай байсан учраас төслийг амжилттай хэрэгжүүлж, эрчим хүч хангамжийн найдвартай ажиллагаагаа дээшлүүлж чадсан” гэж өгүүлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж “Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4”-ийг 123 МВтаар өргөтгөсөн. Тавантолгойн ДЦС-ын төсөл 450 МВт-ын хүчин чадалтай байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шиг дөрвөн өргөт гөл хийхэд л Тавантолгойн ДЦС-тай дүйх хэмжээний эх үүсвэр нэмэх бүрэн боломжтой. Бид Улаанбаатарын агаарын бохирдлыг цахилгааны тусламжтайгаар шийдэх боломж бий” гэж ярилаа.
ЗАСАГЛАЛАА ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ
“Хөгжил ба шинэчлэл” форум “Монгол Улсын хөгжилд Хөгжлийн банкны шинэ чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгээр өрнөх үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ¬ийн дарга Б.Анар “Сүүлийн 23 жилд банкны алдаа дутагдлыг л ярьснаас бус, эдийн засагт ямар үр нөлөөтэй ажилласан, ямар сайн талуудыг авчирсан, санхүүжүүлсэн төслүүдээр Монгол Улсын зам, тээвэр, эрчим хүчний салбар дутагдаж байсан талаар төдийлөн дурдаагүй. Энэ чиглэлээр чамлахааргүй амжилттай ажилласан гэж үзэж байгаа. Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших 14 жилийн сургамжаас юуг ойлгоод, хуулиа шинэчлэх гээд байгаа вэ гэвэл банк ер нь цаашид ямар зээлүүд олгох вэ, зах зээлд дутагдаад байгаа ямар сегментэд очиж үйлчлэх вэ гэдэг асуудлыг зохицуулахаар тусгасан. Дээр нь эцсийн шийдвэрүүдийг хэн гаргаж байх, бодлогыг хэн тодорхойлох, хяналтыг хэн яаж тавих вэ гэдгийг олон улсын жишгийн дагуу тусгаж өгсөн нь онцлог.
Хэрэгцээ шаардлагатайгаа нийцэхгүй заалтууд бий учраас хуулийн өөрчлөлтийг танилцуулж байгаа” хэмээн тодотгов. Түүнчлэн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлд гурван гол зүйл байгаа. Нэгдүгээрт, улс төртэй яаж холбогдох вэ. Дэлхийн 200 орчим Хөгжлийн банкны үйл ажил¬лагааг харвал ойролцоогоор 70 хувь нь 100 хувь төрийн байгууллага байгаа юм. Манайхтай адил төрийн өмчтэй. Тэдгээрт улс төрийн болон санхүүжилтийн бие даасан, хараат бус байдлаа яаж хангах вэ, улс төрийн эрсдэлийг хэрхэн бууруулах вэ гэсэн гурван том асуудал тулгардаг нь судалгаагаар нотлогдсон. Иймээс Хөгжлийн банкны тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтөд энэ талаар тусгасан гэж ойлгосон. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхой зааж өгөх нь зүйтэй. Хоёрдугаарт, засаглалыг нь бүрэн өөрчилмөөр байгаа юм. ТУЗ өдөр тутмын үйл ажиллагааны шийдвэр гаргана гэдэг бол аль ч улсынарилжааны болон хөгжлийн банканд байдаггүй жишиг. Гүйцэтгэх удирдлагын бие даасан байдлыг хангах нь маш чухал. Хөгжлийн банкнаас өнгөрсөн14 жилд олгосон санхүүжилтийн хэмжээ долоо гаруй их наяд төгрөг гэдэг бол үнэхээр бага. Засгийн газар дөрөв орчим жилд 12 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Хөгжлийн банкны хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг төсөв рүү хэтэрхий “оруулчих-сан”. Тиймээс төсөв, Хөгжлийн банкны үйл ажиллагааг бид тусад нь ярих хэрэгтэй. Жишээ нь, метро барих төслийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд төсөв дээр ачаалал аваад байх шаардлагагүй” гэсэн юм. УИХ, Засгийн газар, гадаад улс орнуудын Элчин сайдын яам, эрдэмтэн судлаач, үндэсний үйлдвэрлэгч, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцсон дээрх форумын дараагийн хэлэлцүүлэг “Хөгжлийн түншлэл ба хамтын ажиллагаа” сэдвээр өрнөсөн.Энэ үеэр Дэлхийн банкны санхүүгийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Мариус Висмантас “Монгол Улсын Хөгжлийн банктай Дэлхийн банк олон жил хамтран ажилласан. Цаашид ч хамтран ажиллах нь тодорхой. Хөгжлийн банк нь эксим банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар хүрээнд үзүүлэх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй” хэмээн онцолсон юм. Түүнтэй Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах банкир С.Баасансүрэн санал нэгтэй байлаа. Форумд оролцогчдын зүгээс Монгол Улсын Хөгжлийн банкийг дараагийн шатанд гаргахад анхаарч, бодлогын шинэчлэл хийж байгааг дэмжиж буйгаа илэрхийлээд, томоохон төслүүдийг санхүүжүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн юм. Ташрамд дурдахад, Монгол Улсын Хөгжлийн банк шинэчлэлийн хүрээнд бодит ахицгар гаж эхэлжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр дүрмийн сангаа 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгө нь тав дахин өсөж, 1.95 их наядад хүрсэн, чанар гүйзээлийн хувь хэмжээ 2023 онд 57.38 хувь байсан бол энэ жил 27.4 болж буурах тооцоо гарсан зэргийг энд дурдаж болох нь. Мөн өөрийн хөрөнгийн хүрэлцээ 9.46 хувиас 45.49д¬ хүрч, санхүүгийн тогтвортой байдал нь эрс сайжирч байгаа аж.
Б.Сондор