Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн Чойжин ламын сүм музейд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнөөдөр (2025.04.29) И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлэв.
2025-04-29

Нийт 1207 ТҮЦ-ийг нүүлгэжээ

нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
2025-04-29

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
2025-04-29

Шороон шуурга шуурна

шороон шуурга шуурна
2025-04-29

28, 29-нд нохой устгал болох тул иргэдийг Богд ууланд гарахгүй байхыг анхаарууллаа

Зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд байна. Энэ сарын 28, 29-нд Богд ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
2025-04-28

Найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна. 
2025-04-28

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.
2025-04-28

Нийслэлд 23 хэм дулаан байна

Дөрөвдүгээр сарын 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025-04-28

Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна

Дөрөвдүгээр сарын 24-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2025-04-24

 Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана

 Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
2025-04-23

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.
2025-04-23

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр болжээ

Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2025-04-23

Ц.Туваан: Нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна

Экспортыг нэмэгдүүлэх талаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ. Тэрбээр, "Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Үүний дотор Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тонн нүүрс гаргалаа. БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдсэн нь 2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна" гэлээ.
2025-04-23

"Хөгжлийн Банкийг экспорт, импортын банк болгох хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
2025-04-23

Н.Учрал: Янз бүрийн утга бүхий постыг оруулж, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэдгийг зогсоох хэрэгтэй

Үүнд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ямар байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, "Миний бие Үндэсний баялгийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлаж ажиллаж буй. Уг ажилд ижил тэгш хандаж, дарга цэрэг, өндөр албан тушаалтан гэх зэргээр ялгахгүйгээр ижил тэгш хандан ажиллаж байна. Ажлаа хийгээд явж байхад хүний нэр төрд халдах, заналхийлэх зүйл их гарч байгаа. Үүнд цуцаад, мөхөөд байх зүйлгүй. Учир нь би уул уурхайн салбарт ямар ашиг сонирхлын зөрчилгүй. Тийм учраас баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа хүний хувьд хэн нэгнээс айхгүй гэдгийг тэр нөхдүүдэд хэлье. Янз бүрийн утга бүхий постийг оруулж нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж, төрийн ажлыг ингэж бусниулдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.   Юу бичиж постлох нь хувь хүний асуудал. Гэхдээ Монгол улс хуультай орон. Хуулийн байгууллагууд холбогдох шийдвэрүүдийг гаргаад явах байх" гэлээ. 
2025-04-23

Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, эд зүйлсийг нь хураадаг, албадан буцаах явдлыг зогсоохыг хүслээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг ГХЯ-нд хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавив.
2025-04-23

Засгийн газар Улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 
2025-04-23

Нийслэлд 3 хэм дулаан байна

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2025-04-23

Хоёрдугаар эмнэлэг анхны ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН суулгах мэс заслыг АМЖИЛТТАЙ хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа хийснээр 2025 оны 3-р сарын 8-нд МУ-н Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ.
2025-04-22

Таван богдын хажуу талын цайны газарт гарсан галыг бүрэн унтраажээ

ХУД-ийн 5-р хороо Таван богдын хажууд цайны газарт гал гарчээ. Тодруулбал, барилгын өргөтгөлийн ажил хийж байсан бөгөөд цайны газар хураалттай байсан шилэн хөвөн шатсан байдалтай байсныг бүрэн унтраасан байна. Гэмтэж бэрсэн хүн байхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг дуудлага өнөөдөр /2025.04.22/ 15:23 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, 15:55 цагт  бүрэн унтраажээ.
2025-04-22