"Хүүхдийн төлөө сан"-гийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг жил бүрийн нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд авна. Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээн авч, сонгон шалгаруулж, шалгарсан төслийг сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм.
“Хүүхдийн төлөө сан”-д төвлөрсөн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулдаг.
1.Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;
2.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;
3.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлнэ.
“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-тай https://legalinfo.mn/mn/detail/16230720844461 хаягаар танилцаарай.
Ташрамд дурдахад, Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих үйлсэд зориулж “Хүүхдийн төлөө сан”-д 10 сая төгрөгийн хандив өргөсөн “Туушин боловсрол сан”-гийн Гүйцэтгэх захирал Н.Энхриймаа, менежер Л.Солонго нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүлээн авч, хамт олонд нь Талархал гардуулсан байна.