Сүүлийн 24 цагт коронавирусийн 204 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хүн нас бараагүй талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 200 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 122 нь Улаанбаатар хотод,
- 78 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өчигдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,970 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,367 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,373 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-879
- Хүндэвтэр-1,203
- Хүнд-243
- Маш хүнд-42 хүн байна.