Монгол Улс “Сибирийн хүч 2” хийн хоолой барих ажлыг улсын хөтөлбөрөөсөө хассан тухай “South China Morning Post” сонинд бичжээ.
Монгол Улсын 2028 он хүртэлх засгийн газрын хөтөлбөрт тус бүтээн байгуулалт тусгагдаагүй байгаа нь геополитикийн хүчин зүйлээс гадна Москва, Бээжин үнийн асуудал дээр санал зөрөлдөөнтэй байгаатай холбоотой гэж тус нийтлэлд тэмдэглэжээ.
Үүнээс гадна эл шийдвэрт барууны орнуудын хоёрдогч хориг арга хэмжээний талаарх болгоомжлол нөлөөлсөн нь мэдээж хэмээн хэвлэлд бичжээ.