Лааг нэг секунд асаахад очир эрдэнийн 1.5 сая бичил хэсэг бий болдог гэж Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэд хийн түлш болон модыг түлэхэд үр дүн нь мөн ижил байсан тухай “Chemical communications” мэдээллээ.
Лааны дөлөөс очир эрдэнэ гарган авах тухай онолыг анх Английн физикч Майкл Фарадей дэвшүүлсэн ч хараахан батлаагүй байсан юм. “Харамсалтай нь очир эрдэнийн бичил хэсгүүд лаатай хамт шатаж дуусдаг. Цаашдын судалгаагаар галын дөлөөс гарч буй эрдэнэсийг хэрхэн үлдээж, ашиглах аргыг нээнэ” хэмээн судалгааны багийн ахлагч Вужон Зоу ярьжээ.
Б.Индра