Энэтхэгийн Мизорам мужийн Бактванг тосгонд хамгийн өнөр бүл амьдардаг. Зиона Чана хэмээх энэ эр 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээгээс гадна 14 өргөмөл хүүхэдтэйгээ нэг дор амьдардаг тухай “Daily Mail” сонинд мэдээлжээ.
“Дэлхийн хамгийн өнөр бүлийн тэргүүн би их азтай хүн. Бурхан надад ийм олон хүн өгсөн” гэж тэрбээр ярьсан байна.
Дашрамд хэлэхэд, энэ гэр бүл нэг өдрийн хүнсэндээ 30 тахиа, 100 кг цагаан будаа, 60 кг төмс хэрэглэдэг бөгөөд 100 гаруй өрөөтэй, дөрвөн давхар байшинд амьдардаг юм.