Нийтлэл 50
Уншигч та бүхэнд энэ удаагийн нийтлэлээр Уйгурын 822-850 оны түүхийг Хуучин Тан төрийн түүх, Уйгурын шастираас хүргэнэ. Харин 847 оноос XIII зуун хүртэл Уйгурын үр хойчсийн тухай мэдээлэл хомс байгаа боловч христийн шашинт Хэрэйд, Наймануудын дээдэс Уйгурын шууд хойч болохыг баталж буй түүхэн баримт мануусд хангалттай байна. Хэрэйд, Найман болон бусад олон овгууд Орхон, Туул, Хануй, Хүнүй, Сэлэнгийн сав талдаа Хүннүгээс НТӨ III зуунаас НТ XIII зуун хүртэл хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй, өнөөгийн мануусын ноён нуруу түүх болно. XIII зуунаас өмнөх Хамаг монголын түүх бол Хүн үндэстэний нэг л овгийн түүх болохоос мануусын ноён нуруу түүх үл болно.
“Чан чингийн хоёр (822 он) оны давхар арван сард Жин у их жанжин Ху жэн, дэд элч Гуан лу чин түшмэл Ли шиан, хурмын ёслолын Вэй вэй чин түшмэл Ли руй, дэд элч Жун жэн шао чин түшмэл Ли зи хун, шүүгч ноён Юй бу захиргааны Лан жун түшмэл Жан мэй, Тай чан бо ши түшмэл Ин юй нар Тай хэ гүнжийг Уйгурт хүргэв. Бүгдээрээ ингэж хэлцнэ. Анх гүнж Уйгарын өргөөнд хүрэхэд хоёр гурван өдрийн зайтай байх үе, хаанаас хэдэн зуун морьтдыг явуулан гүнжийг урьдаар өөр замаар аваад явах гэв. Уйгар: “болохгүй” гэв, Хулгайн элч: “Урд Шиан ан гүнжирэх үе Хуа мэн хаалагнаас хэдэн зуун ли зайтай байхад урьдаар аваад явсан билээ. Өдгөө яагаад болохгүй бэ?” гэв. Ху жэн: “Манай тэнгэрийн хөвгүүн гүнжийгээ хаанд өгч байгаа. Өдгөө хүртэл хааныг хараагүй байтал яагаад урьдаар явуулах юм” гэв. Хулгайн элч тэгээд болив. Хулгайн өргөө хүрээд сайн өдрийг сонгож байгаад гүнжийг хааны хатан өргөмжлөв. Хаан урьдаар асарт гарч Зүүн тийш хандан суув. Асарын доор эсгий гэр барьж гүнжийг оруулав.
Олон Ху нарын эзэд гүнжид Хугийн ёсыг заацгаана. Гүнж эхлээд Тан улсын хувцсаа тайлж, Хугийн хувцас өмсөв. Нэгэн настай зарцаар үйлчлүүлэн асраас гараад баруун тийш ёслов. Хаан сууж байгаад харна. Гүнж ахиад бөхийж ёсолж дуусаад эсгий гэрт оров. Урд өмссөн хувцсыг тайлаад хатны хувцас өмсөв. Задгай хормойтой том хүрэм байв. Чян сэ гэдэг байв. Алтан чимэгт титэм нь эвэр шиг, урьд нь зам зааж асраас гарч, хаанд сөгдөн мөргүүлсэн нь анхны золголт шиг байна. Хулгай нар их цэнгэлдэх тэргэ барив, урд нь жижиг суудалтай. Дагагсад нь гүнжийг удирдан тэргэнд суулгав. Уйгарын есөн овогт Шяан түшмэлүүд тэргийг дагацгаана. Өргөөгөө нар даган баруун тийш есөн удаа тойрно. Гүнж тэргэнээс бууж асарт гаргаад, хаантай хамт Зүүн тийш хандан суув. Тэгээд түшмэд нь төрийн ёслол хийж, хатанд бас мөргөв. Хатан өөрийн өргөөтэй. Өргөөнд нь хоёр Шиян түшмэл ажилладаг байна. Жэн нар буцахад хатан өргөөндөө найр хийж дайлав. Хоцорсон хүмүүс өдөржин цухиран уйлав. Хаанаас Хятадын элчид ихээхэн бэлэг өгөв.
Тайлбар: Уншигч та халх, барук, буриад болон бусад овгийн дээдэс Уйгур ямар өндөр соёлтой байжээ гэдгийг уг сурвалжаас уншаад мэдсэн байх аа.
Тай хэгийн анхдагч (827он) он, Жун ши түшмэлийг зарлигдаж хорин таван түмэн толгой дурдан Хун лу сыд өгөв. Уйгурын адууны үнийг төлж байна гэв. Гурван оны цагаан сар. Жун ши түшмэл хорин гурван түмэн толгой дурдныг Уйгарын адууны үнэд өгөв. Долоон оны гурван сар. Уйгарын Ли и же зэрэг хүмүүс тэмээ адуу авчрав. Хаан маань гурван сарын хорин долоонд нас барсан. Түүний төрсөн дүү болох Са тэ лэгийг өргөмжилсөн гэж мэдүүлэв. Гурван өдөр төр чуулсангүй. Олон журганы бичиг цэргийн гурван зэрэглэл, Шан шу шэний дөрвөөс дээш зэрэглэлтэй ноёд түшмэдийг Хун лу сыд очуулж тэдний элчид гашуудал илэрхийлэв. Зо шао вэй жанжин хааны хотыг сахигч түшмэл Тан хун сыг Жин у жанжин болон И ши да фу түшмэл болгов. Залаат тэмдэг бариулан Уйгурт явуулж гашуудал эрхлэх, өргөмжлөх түшмэл болгов. Есөн оны зургаан сар. Төрд ирсэн Уйгар нар, Тай хэ гүнжид морин дээрээс харвах долоон эмэгтэй, Ша тогийн хоёр бага хүүхэд өргөв. Кай чэний оны эхээр тэдний Шиян түшмэл Ан цун хэ гэгч байв. Тэ лэ түшмэл Цай цаотай хуувилдаж Са тэ лэ хааны орыг булаах гэжээ. Са тэ лэ хаан мэдээд Цай цао болон Ан цун хэгийг алав. Уйгурын Шиян түшмэл Же ло у хэмээгч цэрэг аван гадна байжээ. Цай цао болон Ан цун хэгийг алсанд хилэгнээд, Са тэ лэгийг хаан болгов. Жун лу мо хэ гэдэг жанжин, Же ло угийг занадаг байв. Ша га сыгийн (Киргизын) арван түмэн морьт цэргийг дагуулан ирээд Уйгар хотыг эвдэж Са же лу угийг алав. Шатааж түймэрдээд юу ч үлдсэнгүй. Уйгур нар сарниж бутраад олон харьд оров. Уйгурын Шиян Са тушаалд байсан хүн өөрийн зээ Пан тэ лэ болон Нан лу бин э фэн зэрэг ах дүү таван хүнийг хүрээлэн өргөв. Арван таван аймаг баруун тийш Хэ ло луд (Харлагад) очив. Нэг нь Ту фанд (Турфан-өнөөгийн Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Турфан тойргийн хот) очив. Нэг нь Ан шид очив. Хааны өргөөний ойролцоо байсан арван гурван аймаг, Тэ лэ У жегийг хаан болгож өмнө зүгт Хятадыг дагав.
Тайлбар: Уг хэсэгт нүүсэн аймгуудыг бичжээ. Харин Уйгурууд бүгд нүүжээ гэсэн утга гараагүй гэдгийг уншигч та анзаарсан биз.
“Анх, Ша га сы нь (Киргиз) Уйгурыг эвдэх үе, Тай хэ гүнжийг олзолжээ. Ша га сы (Киргиз) өөрийгөө Ли лингийн хойчис. Тан улстай нэгэн овогтой гээд арван Да ган түшмэлээр гүнжийг хилд хүргүүлэв. У же зам зуураа Ша га сыгийн элчтэй учраад, Да ган түшмэл бүгдийг нь алав. Тай хэ гүнж тэгээд У же хаанд олзлогдов. Гүнжийг барьцаалж хамт явав. Өмнө зүгт их цөлийг туулав. Тяан дэгийн хил хүрэв. Тяан дэ хотод гүнжтэй хоноё гэж гуйв. Уйгурын Чи шин хэмээгч Шиян овогтой Пу гу түшмэлтэй холбоо авав. Те чэн түшмэл На чотай аймгийн харъяат олныг эрхшээж У жегийг хүндэлдэг үгүй байв. Чи шин хилд халдсугай гэв. У же өөрийн харьяат Май мо сыгээр Тяан дэгийн цэргийн түшмэл Тяан мао шагийг оруулж авав. Дараа нь Чи шин заяшан болон Е у же хааныг тохирч Чи шинийг хааны өргөөний дотор Пу гутай хамт хутгалж алав. На же байлдаж ялаад Чи шиний долоон мянган өрхийг эзлэв. Зүүншээ Жэн у, Да тунийг өнгийн харах болов. Ши вэй, Хар элс, Юй линд байрлаж, зүүн өмнөшөө Ю жоугийн Шун у цэргийн баруун хойд хил ордог. Ю жоугийн Же ду ши түшмэл Жан жун у өөрийн дүү ЖУн жигээр цэрэг удирдуулан На жегийн олныг их ялав. Долоон мянган өрхийг олзолж, барагцаалаад есөн түмэн хөгшин залууг олзолж барив. На же суманд өртөж тэмээн сүрэгт орж далдлаад мултрах гэж байтал У же бариад алав.
Тайлбар: Киргизууд Ли лингийн хойчис гэдэг нь Тан төрийг үүсгэгч Ли овогтой Юань-тай (Гао зу хуанди) нэг угсааных гээн өгүүлжээ. Тан төрийг үүсгэгч Гао зу хуанди мал ахуйтан байсан нь дахин батлагдаж байна.
У же олон аймгуудаа арван түмэн хэмээн алдаршуулав. Да тун цэргийн хойгуурах Луй мэн шань ууланд өргөөгөө барив. Хуй чангийн хоёр (842 он) оны намарын цаг билээ, зүүн шаны Хойд нутгийг олон удаа дээрэмдэв. Тяан дэ, Жэн у, Юн шо, Би лигийг дээрэмдэв. Олон замын цэргийг зарлигдан хамгаалалт хийв. Хэ дунгийн Же ду ши түшмэл Лиу мяныг өмнөт Уйгурыг удирдах түшмэл болгов. Ю жоугийн Же ду ши түшмэл Жан жун угийг зүүн Уйгурыг удирдах түшмэл болгов.
Хоёр (842 он) оны өвөл, гурван (843 он) оны хавраар Уйгурын Тэ лэ Пан жуй жэ, А дун нин хоёр аймаг, Уйгар гүнж Ми же хатны нэг аймаг, гадаад сайд Жу ло гу а дегийн нэг аймаг, өргөөний их жанжин Цао могийн долоон аймаг, нийт гурван түмэн харъяат олон, ар араасаа Ю жоуд бууж өгөв. Олон Дао-д хуваан өгөв. Тэ лэгийн Май мо сы, А ли жи, Ши у чө гурван аймагтай. Уйгурын сайд Ай е у хун шун, Уйгурын Шан шу түшмэл Луй хэн зэрэг олон аймгууд Жэн уд бууж өгөв. Гурван аймгийн ахлагч нарт Ли овог болон Ши жун, Ши жэн, Ши хуй, Ши эн гэх нэр соёрхов. Гүй и түшмэл болгов. Тэлэгийн Е бэй гу шун ли хоёр аймаг өмнө тийш нүүж, Ту фанд (Турфан) оров. Тэ лэгийн Кэ чи ли хоёр аймаг зүүн хойшоо их Ши вэйнд очив. Тэ лэгийн Хэ у чо, зүүншээ Кидантай байлдаж байгаад үхэв.
Тайлбар: Ю жоу-Тан улсын зүүн хойд хил дагуу байгуулагдсан цэргийн том байр. Хилийн худалдаа эрхэлж байв тэд.
Жэн у-Тан улсаас хойд хилийн дагуу байгуулагдсан цэргийн том байр, одоогийн Өвөр монголын Хөх хотоос урагш.
Хуй чангийн гурван (843 он) он. Уйгурын Шан шу түшмэл Пу гу и, Ю жоуд ирэв. Тай хэ гүнжийг Ю жоуд буцна уу гэж гуйв. У же, Ю жоугийн хилээс наян ли зайтай газар буудаллав. Түүний итгэлтэн Гу ру болон Мо ни жи жэн зэрэг дөрвөн хүмүүн Жэн у-д урьдаар цэрэг оржээ. Тэр шөнө Хэ дунгийн Лиу мян цэрэг дагуулан У жегийн хуаранд гэнэт хүрчээ. У же цочиж зүүн хойшоо дөрвөн зуун ли явж, Ши вэйтэй эвсэн буудаллажээ. Тай хэ гүнжийг авч явж чадаагүй байв. Фэн жоугийн Ци ши түшмэл Шун бин Тай хэ гүнжийн өргөөнд тараад, угтан авч улсдаа буцав. У жегийн аймаг олон нь Да жунгийн анхдагч оноор Ю жоуд бууж өгөв. Үлдэж хоцорсон хүмүүс нь өлсөж бээрэн тэнүүчилжээ. Арван түмэн харьяат олоноос гурван мянган хүн үлджээ. У Же, охин дүүгээ Ши вэйтэй гэрлүүлж тэднийг түшив. Уйгурын сайд Мэй чуан хэмээх И би чо олон Уйгурыг албадаж байгаад У жегийг Алтай ууланд алав. Түүний дүү Тэ лэ Э няныг хаан болгов. Ахиад таван мянгаас дээшээ харьяат олонтой болов. Хэрэглэх хүнс хонь бүгдийг Ши аймгийн ван болох Шо шэ лангаас авдаг.
Тайлбар: Ши вэй нь Хамаг монголын дээдэс байжээ.
Да жунгийн анхдагч (847 он) оны хавар. Жан жун у, Шигийн харьяат олныг ихээр ялав. Уйгур юм авах газаргүй болов. Тэгээд өдрөөс өдөрт доройтож сарниж бутрав. Хоёр оны хавар хүртэл Мин ван хүндэт түшмэд гээд таван зуунаас доош хүмүүн үлдэж Ши вэйг түшив. Ши вэйд Хэ жэн очих гэж Ю жоугаар өнгөрч байтал, Жун у түүнийг нутагтаа буцаж, Э нян зэргийг баривчлан Ю жоуд хүргэтүгэй гэв. Э нян нар цочин сүрдэв. Тэр шөнөдөө эхнэр Гэ лу, хөвгүүн Тэ лэ ду сы гэх есөн морьтонтой баруун тийш одов. Үлдэгсэд нь оргож чадсангүй. Уйгурын олон Шиян ноёд хөгшин нялхас ихээр уйлав. Ши вэйгээс Уйгурын үлдэж хоцорсон хүмүүсийг долоо хуваав, долоон овогт Ши вэй нижгээдийг эзлэн авав. Гурван жил болоод (850 он) болоод Ша га сыгийн заяшан түшмэл А бо олон харийн цэргүүдийг дагуулан долоон түмэн хэмээн алдаршуулан, баруун хойнох Тяан дэгийн Хойд хилээс ирж Э нян болон олон Уйгур нарыг авч, Ши вэйг ихээр ялав. Уйгурын Ши вэйд байсан бүх хүмүүсийг А бо авч цөлийн хойно (говийн хойна буюу Өтүгэнд) буцав. Хээр гадна хэдхэн өрх үлдэсэн шиг байна. Өндөр уул, өтгөн шугуйн дотор орон нуугдав. Олон хариуд булаан дээрэмдэнэ. Бүгдээрээ баруун тийш бараалхаж Ан шигийн Пан лэгийн хүрч ирэхийг хүсэж сууцгаана. Пан тэ лэ өөрийгөө хаан хэмээн нэрлэв. Цөлийн баруун дахь олон хотын эзэн болжээ. Түүнээс Хойших орд суусан эзэн нь дорой, түшмэд нь хүчтэй байж Ган жоуд амьдарцгаана. Урьдах цагийнх мэт хүчирхэг биш болжээ. Энэ үед төрд элчлүүлэн хас, адуу болон нутгийнхаа эд юмыг өргөж наймаалцаад буцдаг байлаа.
Тайлбар: Ган жоу- газрын нэр, одоогийн Ганьсү мужийн жанг уе хотын орчим бий.
Дүгнэлт: “Гурван жил болоод (850 он) болоод Ша га сыгийн заяшан түшмэл А бо олон харийн цэргүүдийг дагуулан долоон түмэн хэмээн алдаршуулан, баруун хойнох Тяан дэгийн Хойд хилээс ирж Э нян болон олон Уйгур нарыг авч, Ши вэйг ихээр ялав” гэдэг нь Киргизтэй Э нян болон олон Уйгур нар эвсэн Шивэйг цохисон байна. Киргизтэй хэл амаа Уйгурууд олжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Цөлийн баруун хотыг (хуучны төмөр хаалга буюу өнөөгийн Ганьсү, Шинжан уйгар,) эзлэн өөрийгөө хаанд өргөмжилсөн Пан тэ лэгийн хойчис сул түшмэд нь хүчтэй болов гэдэг тэд нар мал ахуйгаас тариалан ахуйруу шилжихийн эх тавигдаж буйг өгүүлж байна. XIII зууны Монголын нууц товчоо, Жүвэйнигийн Ертөнцийг эзлэгч, Рашидийн Судрын чуулганд гардаг Уйгуруд Пан тэлээтэй нүүж очсон, Бурхны шашинтай арван таван аймгийн хойчсийг харлаг-уйгур гээн тэмдэглэгдэжээ.
Ю жоу, Жен у нь хилийн дагуу орших Тан цэргийн том байр (бааз). Зарим Уйгурууд цэргийн баазаар халхавч хийжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тэд Тан төрийн гүн рүү орсон гэж уг эх сурвалжид тэмдэглэгдээгүй байна.
Ши вэйд байсан бүх Уйгуруудыг Шивэйд очоогүй Э нян болон олон Уйгуруудтай хамт Киркизын заяшан (зайсан-өнөөгийн ерөнхий сайдын түвшин) түшмэл А бо буцаана цөлийн хойно хураажээ.
Тэгэхээр Уйгурууд Өтүгэндээ үлдэжээ. Арван таван аймаг баруун урагш нүүжээ. Хааны өргөөний ойролцоо байсан арван гурван аймаг, Тэ лэ У жегийг хаан бологжээ. Өмнө зүгт Хятадыг дагсан арван гурван аймаг нь түүний дүү Э няных болон буцан иржээ. Хүний тоогоор аймгууд өөр өөр байсан болов уу. Киргизууд уйгуруудыг буцаан Өтүгэнд аваачих сонирхолтой байжээ.
Уйгурын түүхийг 850 он хүртэл Хуучин Тан төрийн бичиг Уйгурын шастир, “The Uigur Empire” by Colin Mackerras-д он дараалан дэлгэр тэмдэглэжээ. Харин 847 оноос хойших Уйгурын түүхийн тухай эх сурвалж мануусд хомс байгаа боловч Хэрэйд, Найман овогтоныг Уйгурын хойчис болохыг батлах хангалттай эх сурвалж мануусд байна.
“Лео улсын түүх 68-р боть д гурван (924 он) он Дахиад Уйгур хотноо харив. Эду гуан (Өтүгэн) ууланд гөрөөлж уйгур хотноо харив”. Уг эх сурвалжид Лео улсын хааны тухай өгүүлж байна Тэгэхээр уг эх сурвалжаар 924 он хүртэл уйгурын хот байжээ.
1077 онд бичиж дуусгасан Диван Лугатад уйгурын талаар ийм эх сурвалж байна. “
Төвд нь түргийн газар усанд орших том овогтон. Тэдэнд “заартай гөрөөс” байдаг түүний хүйс, эсвэл зааран хүйсийг нь огтолдог. Тэд (төвдүүд) Йемэнээс гаралтай Сабитын удам бөгөөд гэмт хэрэг хийснээсээ айгаад далайгаар Син (Чин-Дунд орон) рүү очжээ. Тэндэхийн газар ус түүнд таалагдсан учир тэндээ суурьшив. Тэд өсөн үржээд мянга таван зуун фарса газрыг эзлэн дорно талдаа Син, баруун талдаа Кашмир, умард талдаа Уйгур өмнө талдаа Энэтхэгийн далайтай түргийн нутагт амьдарна. Тэдний үгэнд ээжийг ума, эцгийг аба гэсэн араб үгс үлдэжээ”. Тэгэхээр Бодончир мунхаг төрөөд 100 гаруй жил болсоны дараа, Тэмүүжин төрөхөөс 85 жилийн өмнө манай нутаг усыг Уйгурын орон гэдэг байжээ. Хамгийн сонин нь Пан тэ лэгийн цөлийн баруун хотыг эзэлсэн 15 аймгийн хойчсийг тухайн үед Уйгурын газар ус гэж уг эх сурвалжид эс өгүүлжээ.
“Уйгурчууд эрт дээр үед Сирээс христийн шашин аван шүтэж байжээ. Христийн шашны цөөхөн хөшөө дурсгал уйгур хэлээр мануусд иржээ. XIII зуун буюу монголоос өмнөх Төв Азийн христийн агуулгатай хөшөө дурсгалууд маш үнэтэй буюу сонирхол ихтэй хоёр хэсэг байна” Памятники древнетюрксой письменности. С.Е.Малов. Уг эх сурвалжууд нь Уйгурын хойчис христийн шашинт Хэрэйд, Наймануудых болно. Сэргэлэн Интернашионал Экспидишион уг бичээсүүдийг эхнээс нь дахин нягтлана. С.Е.Маловын хүннү бичгийн тайлбарт олон алдаа гардаг тул Маловыг заавал нягтлах ёстой.
Хэрэйд, Найманууд нь өнөөгийн Халх, Барук, Буриадуудын дээдэс болно. Халхууд нь зүүнээс ирсэн цөөхөн Киад, Боржигон болон бусад овгуудыг өөртөө уусгасан хэрэйдүүд болно. Халхын тухай хожим дэлгэр өгүүлнэ. Уг бичгийг Хэрэйд дурсгал гэх үү, Уйгур дурсгал гэх үү? Дахин нягтлах шаардлагатай. Уг бичгээр Монголын нууц товчооны эх бичигдсэн байх ёстой, уг хэлээр Монголын нууц товчоо бичигджээ.
Битигч Рашид-ад-Дины Судрын чуулганд Бугу хааны тухай ингэж өгүүлжээ: “Найманууд Чингис хаантай йаглахаас (дайсагнахаас) өмнө тэдний хааныг Инанч-Билгэ Бугу хаан гэдэг байжээ. Инанч гэдэг үгний утга нь “үнэнч”, билгэ гэдэг үгний утга нь “том”. Эрт урьд Бугу хаан маш том эзэн байсан, мөн нэг модноос гаралтай гэдгээ уйгур болон олон (өөр) овгууд хүндэтгэн ярьдаг. Инанч билгэ Буку хаан үнэхээр хүндтэй эзэн байсан бөгөөд олон үртэй (эрэгтэй хүүд) байжээ. Том хүүг нь Бай-Бука (Баян Бугу) гэсэн нэртэй байжээ. Киданы эзэд түүнийг Ай-Ван гээд дууддаг нь тэдний хэлээр “хааны хүү” болно”. Тэгэхээр христийн шашинт Найман, Хэрэйд, бурхны шашинт Турфаны уйгур болон бусад олон овгууд Уйгур Буку хаанаас үүсэлтэй гэдгийг XIII-XIV зуунд Ил хаадын улсад алба хааж буй монголчуудын байр суурийг Рашид-ад-Дин Судрын чуулгандаа өгүүлжээ. Буку хааны тухай нийтлэл 45-д дэлгэр өгүүлсэн. Буку хаан Орд балаг барьсан тухай нийтлэл 48-д өгүүлсэн.
Эх сурвалжын хомсдол.
850-1125 онуудын Уйгурын хойчсийн түүхийг сэргээхэд Сэргэлэн Интернашионал Экспедишионд Лео улсын түүх, Алтан улсын түүх, Таван төр арван хаанчлалын түүх, Сүн улсын түүх, Баруун Ся (Тангут) түүхэн эх сурвалжууд дутаж байна. Мануусд эх сурвалж хэрэгтэй болохоос харийхны бичсэн бэлдэцээр мануус дутаагүй гэдгийг хэлье. Дунд орон түүхээ дэлхий дээр хамгийн сайн хөтөлсөн ганц орон. Мал ахуйтны (хүн үндэстэн) дээдэс тариалан ахуйтны (хан үндэстэн) дээдэс харилцан хамааралтай зэрэгцэн оршиж, өөр өөрийн эрх ашгийг баримталж, тулалдах үедээ тулалдаж, энх ураг тогтоох үедээ тогтоож, туслах үедээ туслаж, эрхшээлдээ оруулах үедээ оруулж, суралцах үедээ суралцаж мянга мянган жилийг үзэж буй. Дунд орны үе үеийн төрийн түүхчид өөрийн түүхээ бүтэн цогцоор бичихийн тулд заавал мал ахуйтаны тухайн үеийн нөлөөг оруулан бичдэг. Оролцуулан бичихгүй бол бүтэн зураг гарахгүй, төрийн түүх нь өөрөө ойлгомжгүй болно. Тэд мал ахуйтаны тухай анги шастир, бүлэг бичиж үр хойчисдоо мануусын тухай цогц мэдээлэл, мэдлэг үлдээжээ. Билгэ хаан, Голтэгины хадны бичигт гарах үйлс Хуучин Тан төрийн бичиг, Түргийн шастир дээд-д гарах үйлс зөрдөггүй. Мал ахуйтаны үе үеийн төрийн тухай шастируудыг мануусд зориулж эс бичжээ. Тэд үр хойчисдоо зориулж бичсэн тул харьцангүй бодитоор бичигджээ. Тэд дүгнэлтээ тариалан ахуйн байр сууринаас хийжээ. Мануусын өвөг дээдсийн тухай хөтөлж ирсэн түүхэн эх сурвалж хомсч гэсэн Дунд орны төрийн түүхчдээр түүхээ хөтлүүлэн ирсэн нь маш олзуурхууштай. Иймд өнөөдөр түүхээ яаран бичихээс уг шастируудыг монгол хэлнээ хөрвүүлэх нь агаар ус шиг хэрэгтэй байна.
Хүн үндэстэний түүхийн ноён нуруу нь Хүннүгээс XIII зуун хүртэл Хүннү, Сяньби, Ру ру, Түрг, Уйгур, Хэрэйд төрүүдээр бичигдэх ёстой. Харин уг төрүүдэд үеэс үед аж төрж байсан хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй Хүннүгийн хойчис овогтон нь Тэлэ, Шо ян то, Токс угс, Уйгур, Хэрэйд болон олон овогтон орно. XIII зууны хүн үндэстэний түүхийг мал ахуйтны нийгэм байгуулалтыг эс мэдэгч оросын түүхчид XIII зууны түүхэн эх суурвалжуудыг муруй тайлбарлаж өнөөгийн нийт монголчуудыг болон дэлхий дахиныг гүн төөрөгдөлд оруулжээ. Мал ахуйтны нийгэм байгуулалтыг бүтэн сэргээсэн Сэргэлэн Интернашионал Экспедишион XIII зууны эх сурвалжуудыг байгаагаар нь тайлбарлана.
Манай дараагийн нийтлэлүүд Кидан, Хамаг монголын дээдэс Ши вэй нарын тухай өгүүлнэ.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн