Тариаланч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна
ХААН Банк газар тариалан, тогтвортой хөдөө аж ахуй, кластерийн хөгжлийг дэмжих зорилгоор тариаланчид болон газар тариалангийн бизнес эрхлэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн шинэ боломжуудыг санал болгодог билээ.
2025-03-26
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Lady enterpreneur”-ээс ГРАНПРИ шагнал хүртлээ
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчид, салбар салбарын эмэгтэй удирдагчдыг тодруулан өргөмжилдөг “Lady enterpreneur” ёслол өнөөдөр болж, энэ үеэр тус арга хэмжээний хамгийн дээд шагнал ГРАНПРИ-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад гардууллаа.
2025-03-06
“KOLON FnC” Монголд хаягдал кашмер дахин боловсруулах төслийг эхлүүллээ
KOLON INDUSTRIES FnC ORGANIZATION-K.O.A компани нь Монголд НООЛУУРАН ХУВЦАСНЫ ХАЯГДЛЫН ТЕКСТИЛЭЭС ТЕКСТИЛЬ РҮҮ ЦИРКЛ СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ төслийг КОЙКА-тай хамтран (2024 оны наймдугаар сараас 2028 оны наймдугаар сар хүртэл) хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг Монголдоо нутагшуулах зорилгоор K.O.A компани нь өнгөрсөн арваннэгдүгээр сард KM CIRCULAR SOLUTION(KMCS) гадаадын хөрөнгө оруулалттай компанийг байгуулан төслийн нээлтийн арга хэмжээгээ нэгдүгээр сарын 21-нд Новотел зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
2025-01-27
Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээжээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэсэн байна.
2025-01-26
Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын төслийг байнгын хороодтой зөвшилцөнө
Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргав.
2025-01-23