УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насанд халдсан хэргийг шалгах Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд түр хорооны даргаар Ж.Батзандан гишүүнийг томилохоор болсныг дуулгалаа.
УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулахад 49 гишүүн оролцсоны 40 нь буюу 81.6 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонголоо.