Сүүлийн өдрүүдэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханц огцом сулраад байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө 2400 төгрөгтэй тэнцэж ам.долларын ханш өнөөдөр "Найман шарга" валютын зах дээр 2414 төгрөгөөр арилжаалагдаж байна. Харин Монголбанкны албан ханш 2410.82 төгрөгтэй тэнцэж байгаа бол евро 2817.77 төгрөг, рубль 39.09 төгрөг, вон 2.23 төгрөг, юань 377.23 төгрөгтэй тус тус тэнцэж байгаа аж.