Ихэнх нутгаар үүлшинэ
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
2025-03-25
230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ
Зам дагуу 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
2025-03-24
Ойн салбарын шилдэг судалгаануудыг шалгаруулав
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурлыг энэ сарын 21-нд зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад судалгааны арга зүй эзэмшүүлэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, докторын түвшний 31 суралцагч илтгэлээ танилцуулсан байна.
2025-03-24
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.
2025-03-24
Шинжлэх ухаанаас зөрүүдлэхээ больё
Эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй мөхөх үе хэдэнтээ тохиосон талаар судлаачид өгүүлсэн байдаг. Харин хөгжил, хувьслынхаа явцад хоорондоо уулгалан дайралцах, идэш хоолноосоо хордох, элдэв өвчин тахалд нэрвэгдэх, халдварлах зэргээр бөөнөөр үрэгдэх тохиолдол хэчнээн байсныг таашгүй.
2025-03-24
Сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна
Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон төслийн санхүүжүүлэгч KOICA /Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ хамтран сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 24 болон 41 дүгээр хорооны 200 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
2025-03-24
Төрийн өмчит сургуулийн 33.3 хувь нь 40-өөс дээш сурагчтай
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль үйл ажиллагаа явуулж буйн 704 нь төрийн өмчийнх юм. Төрийн өмчит эдгээр сургуулиас нэг бүлэгт суралцаж буй хүүхдийн тоо 40-өөс дээш гарсан 235 сургууль бий.
2025-03-24
Нохой зээхэд ойртохгүй, халдахгүй байхыг анхааруулав
Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар элдэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бичлэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьтныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэдэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүмжиллээ.
2025-03-24
Д.Алтантуяа: Ясгүй болсон хүүхдийнхээ хальсыг нь өндөлзүүлмээргүй байна
Надаар яг юуг яриулах гээд байгаан бол. Ахиж шүүх хурал болбол би ормооргүй байна. Дахин дахин шүүх хуралд оролцох надад хэцүү санагдаж байна. Хүүхдийнхээ ясыг өндөлзүүлье гээд ч ясгүй болсон хүүхдийнхээ хальсыг нь өндөлзүүлмээргүй байна. Гурван хүүхэдтэйгээ тайван баймаар байна
2025-03-24
Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.
2025-03-24
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймэрт таван га талбай өртжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ. Уг хүрээлэнд гал гарсан талаарх мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт онцгой байдлын алба хаагчдад ирсэн байна. Галыг хоёр цагийн дараа бүрэн унтраасан аж. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж буйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
2025-03-24
Бүсийн нислэгийн удирдлагын нөөц төвийг байгуулах шаардлагатай гэв
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад 2025 оны гуравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд ажилласан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази номхон далайн бүсийн төвийн Иргэний Нисэхийн аюулгүй байдлын хэрэгжилт хариуцсан Сусанта Ди Сильва, Техникийн туслалцаа хариуцсан Ражу Шреста нарыг хүлээн авч уулзлаа.
2025-03-24
Ихэнх нутгаар үүлшинэ
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна
2025-03-24