Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалд зарцуулсан зардлыг албан татвараас нь хасна

Аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалд зарцуулсан зардлыг албан татвараас нь хасна
2024-10-08

Туул голд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх туршилтыг эхлүүлэв

Туул голд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх туршилтыг эхлүүлэв
2024-10-07

“Өвөл, намарт орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж, зуных буурна”

“Өвөл, намарт орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж, зуных буурна”
2024-10-07

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар зөөлөн цас орж шуурна

Маргааш буюу энэ сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2024-10-07

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2024-10-06

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
2024-10-05

Баянхонгор, Өвөрхангай, Дундговьд цас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, шөнөдөө хүйтэрч хонох тул, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно.
2024-10-05

“Монгол орны ургамлын улаан данс”-ыг хэвлүүлэхээр бэлтгэж байна

Биологийн олон янз байдлын конвенцын талуудын 15 дугаар хурал (CBD)-аар баталсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-25-2030 оны стратеги төлөвлөгөө боловсруулах ажил өдгөө манай улсад үргэлжилж буй аж.
2024-10-04

Цас орж, хүйтрэхийг анхааруулав

Манай орны зарим аймгийн нутгаар энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, Ховд, Архангай, Булган, Баянхонгор аймгийн нийт, Хөвсгөлийн өмнөд хэсгээр өнөөдөр цас орох төлөв гарсан байна. Түүнчлэн маргааш Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн нутгаар цас орж, хүйтрэх аж.
2024-10-04

Хүлэрт намаг бүхий 20 мянган га талбайг нөхөн сэргээж, хамгаална

Манай улс 2015-2017 онд “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төсөл хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд судалгаа хийгээд нийт хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэгэн хэлбэрээр доройтсоныг тогтоосон. Тэгвэл 2024-2027 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, албан ёсны нээлтийг нь уржигдар зохион байгуулсан “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд доройтсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийхээр төлөвлөжээ.
2024-10-03

Хувцас шатаах үйлчилгээг стандартын дагуу үзүүлж байна

Сүүлийн үед манайд хуучин хувцасны солилцоо, хаягдлыг шатаах үйлчилгээг өргөн нэвтрүүлэх болжээ. Үүний зорилго нь байгаль дэлхийд удаан задарч, шимэгддэг энэхүү хог хаягдлыг бууруулах явдал юм.
2024-10-01

Монгол, Орос, Хятадын хамтарсан судалгааны төвийг нээв

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын нийслэлд өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон “Уур амьсгалын өөрчлөлт ба мөнх цэвдгийн хайлалт” сэдэвт олон улсын хуралд манай улсын ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын тэргүүлэх ажилтан, доктор С.Энх-Амгалан нар оролцжээ.
2024-10-01

Олон улсын шинжээчид “Тэрбум мод”-ны хэрэгжилттэй танилцлаа

Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн тайлангийн II тоймыг боловсруулах ажлын хүрээнд НҮБ-ын Европын эдийн засгийн хорооноос томилсон олон улсын шинжээчдийн баг манай улсад ажиллажээ. Тус тайлангийн 13 дугаар бүлэг буюу Ойн тогтвортой менежментийн тухай хэсгийг боловсруулж буй, Эдрю Инглис зөвлөхтэй баг өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үйл явцтай газар дээр нь танилцсан байна.
2024-10-01

Тэрбум тэрбумын тендер авдаг Хятадын компаниуд

БАРИМТ-1 Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийны голд “HKB интернэйшнл холдинг” компанийн барьсан 325 метр бетонон гүүр дөрвөн жилийн нүүр ч үзэлгүй, ганц удаагийн борооны ая ч даалгүй нурж унасан явдал 2016 онд болсон. Түүнчлэн “Жаргалгүй 60 км” хэмээх нэрээрээ алдаршсан Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 371-431 км (Хүйтний хөндийн)-ийн засвар шинэчлэлийн ажил, Ховд, Баян-Өлгий аймгийг холбосон 189.7 км хатуу хучилттай авто замын ажлын нэг хэсгийг “HKB интернэйшнл холдинг” компани сунжруулан гацааснаас болж нийгэм, эдийн засагт багагүй хохирол учирсныг эх сурвалжууд хэлдэг.
2024-09-30

Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарт бороо, Дорнод, Сүхбаатарт цас орно

Харанга: Өнөөдөр Дорногов.ийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний усархаг бороо, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.
2024-09-29

Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.
2024-09-28

Усны менежментийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж үнэлэв

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн судлаач, мэргэжилтнүүд Хятад, Норвег, Герман, Польш, Шри-Ланка зэрэг 11 улсын их сургуулийнхантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежментийн чиглэлээр төгсөгчид” төслийг сүүлийн гурван жилд амжилттай хэрэгжүүлж дууссанаа олон нийтэд мэдээллээ.
2024-09-27

Ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, 27-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 
2024-09-26