Одоогоос 81 жилийн өмнөх энэ өдөр Аугаа Эх орны дайны үеэр Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс бүрэн чөлөөлжээ. Энэ өдөрт зориулсан түүхийн клубын уулзалт үйл ажиллагаа Улаанбаатар хот дахь Русский домд буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо. Энэ үеэр “Ленинградын бүслэлт”-ийн 872 хоног үргэлжилсэн хүнд өдрүүдийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарч, түүхийн клубын гишүүд, хүүхэд залуучууд болон үйл ажиллагаанд ирсэн иргэдийн болон олон нийтийн төлөөлөл ОХУ-ын Эрхү хоттой холбогдон түүхийн амьд гэрч болох бүслэлтэд байсан ахмад дайчид болон иргэдтэй онлайн уулзалт хийлээ. ОХУ энэ 2025 онд Аугаа Эх орны дайны их ялалтын 80 жилийн түүхт ойг дэлхийн хүн төрөлхтөний хамт тэмдэглэг өнгөрүүлэх юм. Улаанбаатар дахь Русский дом нь Аугаа их ялалтын ойг угтан ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, үе үеийнхний дурсгалыг хүндэтгэдэг Монгол Улсын дунд сургууль, их дээд сургууль, олон нийтийн байгууллага, түүхч, хэвлэл мэдээлэл гэх мэт бүхий л хүмүүсийг нэгтгэн олон уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулсаар байна.