Олон улсын муай тайн холбооноос Тайландын Бангкок хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын муай тай боксын ДАШТ-д 95 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн. Монгол Улсаас 13 тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн 16-17 насныхны 54 кг-ын жинд С.Анужин багийнхныхаа салхийг хагалж хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдээс 14-15 насныхны 48 кг-д М.Бямбацогт Тайланд, Казахстан, Австралийн тамирчныг ялж мөнгөн медаль зүүв.
Тэд дасгалжуулагч Э.Мөнхбаатарын удирдлагад бэлтгэл базаадаг “Victory fighting” клубийн тамирчин юм. Сонирхуулахад, муай тай бокс нь олимпын наадмын спортын төрөлд багтахад ойрхон байгаа юм. Энэ удаа Парисын олимпын наадмын үзүүлэх төрөлд нь багтсан билээ.