Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулиар намууд есдүгээр сарын 2-ны өдөр орон нутгийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтаа гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн АН-ын хороо хуралдаж, 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн баталснаа өчигдөр зарлалаа. Мөн энэ өдөр нийслэл, дүүрэг, аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд өрсөлдөгчдийн нэрс тодорсон. Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар ахалж, томоохон төсөл, менежментийн багт ажиллаж байсан, гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн шинэ үеийн залуусын төлөөллийг нэр дэвшүүлж буйгаа онцолсон.
Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 2393 тойрог байгуулж, 8031 мандат тогтоосон. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумуудын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттайгаар зохион байгуулахаар болсон юм.
У.ОРГИЛМАА