Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 01-нээс 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр нийслэлийн Боловсролын газарт хүлээн авна.
Цахимаар хүлээн авах хаяг license.edu.mn системээр хүлээн авна.
Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.
Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039 – 6 утсаар авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР