“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх, ойн доройтлыг бууруулах зорилгоор Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Уулзуур гэх газрын ойн түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж доройтсон 13 га талбайд 26.0 мянган ширхэг шинэсний 2 настай тарьцаар ойжуулалтын ажлыг хийлээ.
Тус ажлыг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж, Ойн алба, Цэнхэр сум дах сум дундын ойн анги, байгаль хамгаалагчид ойжуулалтын ажлын технологид хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.