Чан-Ань Арван хоёр цагийн сэдэвт гудамж нь Хятадын анхны Тан гүрний үеийн онцлогтой амьдралын гудамж юм. Энэ нь жуулчдад зориулан бүрэн хэмжээнд тохижуулсан анхны туршилтын гудамж. Ши-Ань хотын Чюй Жян шинэ дүүргийн Манти Плазад байрладаг. 24000 м.кв талбайтай худалдааны гудамжид зочилсноор "Чан-Аний арван хоёр цаг" кино болон Тан гүрний соёлтой танилцах болно. Өдгөө соёл, аялал жуулчлал, хот байгуулалтын шинэчлэлийн төслийн хувьд соёлын аялал жуулчлалын бизнесийн шинэ загварыг бий болгож, Тан гүрний соёл аялал жуулчлалын хэрэглээний шинэ туршлагыг таниулж, Тан гүрний соёлын сэдэвтэй соёл аялал жуулчлалын брэндийг бий болгожээ.