Хятад, Монголын хамтарсан сурвалжлах баг Шаанси мужид ажиллаж байна. Тэд энэ өдөр "Эртний нийслэлийн гэрэлт сувд, Хятадын Эрдэнэсийн өргөө" хэмээн нэрлэгдсэн Шаанси түүхийн музейд зочлов. Шаанси түүхийн музейг 1991 оны зургадугаар сарын 20-нд нээсэн. Уг музей Хятадын анхны том хэмжээний орчин үеийн бүтээлн байгуулалтын нэг аж. Мөн Үндэсний анхны нэгдүгээр зэрэглэлийн музей, төв болон орон нутгийн хамтарсан үндэсний зэрэглэлийн музей, үндэсний соёл иргэншлийн нэгж, хамгийн алдартай музейн нэг. Тиймээс "Хятадын 20-р зууны архитектурын өв"-ийн анхны багцад тооцогддог. Музейд 1.71 сая гаруй ширхэг соёлын эд зүйлсийн цуглуулгатай. Соёлын эд зүйлсийн баялаг нөөцөд түшиглэн "Шаанси мужийн эртний соёл иргэншил", “Их Тан гүрний түүхэн эрдэнэ-Хэ овогтын тосгоны тууриас гарсан соёлын эд материалын үзэсгэлэн”, “Тан гүрний ханын зургийн үзэсгэлэн” зэрэг эртний сонгодог содон бүтээлийн үзэсгэлэнгийн системийг бүрдүүлж, "Бүх улсын музейн шилдэг арван үзэсгэлэнгийн өргөмжлөл"-ийг олонтаа хүртсэн музей юм. Товчхондоо гурван Чинь гүрний соёлыг түгээн дэлгэрүүлэх, Хятадын соёл иргэншлийг өвлөн уламжлах, соёлын өөртөө итгэх итгэлийг харуулахад эерэг хувь нэмэр оруулсан Хятадын Эрдэнэсийн өргөө юм.