Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн өгсөн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж. Харин Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын зарим сумын нутгаар бэлчээрийн ургамал дунд зэрэг, Хөвсгөл, Дархан-Уул, Төв аймгийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумд бэлчээрийн ургамал хэвийн хэмжээнд ургаж буй гэнэ. Энэ сарын эхний 10 хоногт нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага оржээ.
Бэлтгэсэн Ч.Туяа