Цагаан будааны импортоос хамааралтай орнуудад өнгөрсөн жил хүнсний инфляц нэмэгджээ. Тиймээс 2024 оны дөрөвдүгээр сарын “Азийн хөгжлийн төлөв” тайланд цагаан будааны үнэ энэ жил өндөр байна хэмээн таамаглалаа. Цаг агаарын нөхцөлөөс болж ургац алдсан, Энэтхэг улс будааны экспортдоо хязгаарлалт тавьсан зэрэг нь дээрх үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлжээ. Мөн Улаан тэнгист усан онгоцууд дайралтад өртөж, Панамын суваг орчимд ган гачиг нүүрлэж, дэлхий нийтээр тээврийн зардал өссөн нь Азийн орнуудын инфляцыг нэмэх эрсдэлтэй.
Цагаан будааны үнийг тогтворжуулж, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд засгийн газрууд эмзэг бүлгийн иргэдэд татаас олгохын зэрэгцээ зах зээлийн ил тод байдал, хяналтыг сайжруулах замаар үнийн хөөрөгдлөөс сэргийлэх боломжтой. Дунд болон урт хугацаанд үнийг тогтворжуулахын тулд цагаан будааны стратегийн нөөц бий болгоход анхаарах, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх бодлого зэргийг хэрэгжүүлэх шаардлага үүсжээ. Мөн бүс нутгийн хэмжээнд улс орнууд өөр хоорондоо хамтран ажиллах нь цагааны будааны үнийн огцом өсөлт, түүний сөрөг нөлөөллийг зөөлрүүлэхэд чухал нөлөөтэй аж.