Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулсан “Торнадо кап-2024” анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод болж, шилдгүүдээ тодруулжээ. от, орон нутгийн тамирчид өрсөлдсөн дээрх тэмцээний хар бүсний А ангилалд багийн дүнгээр “Эрдэнэт” таеквондогийн холбоо тэргүүлж, “Торнадо кик” клубийнхэн II, “Билгүүн сүлд”-ийнхэн III байр эзлэв. В ангилалд “Tigers” клубийнхэн багаараа түрүүлэн, Өмнөговь аймгийн “Дайчин” клубийнхэн мөнгөн медальтай нутаг буцаж, “Торнадо кик”-ийн тулаанчид хүрэл медаль хүртэн, тэмцээнээ өндөрдүүллээ. С ангилалд “Торнадо кик”, Сэлэнгэ аймгийн таеквондо холбоо, “Дайчин шонхор” клубийнхэн эхний гурван байрт шалгарчээ. Шилдэг дасгалжуулагчаар “Торнадо кик” клубийн багш Ц.Мөнгөн, шилдэг шүүгчээр О.Пүрэвсүрэн, шилдэг эмэгтэй тамирчнаар “Олимп”-ийн Д.Өлзийсайхан, шилдэг эрэгтэй тамирчнаар “Торнадо кик”-ийн таеквондоч Ө.Мөнх-Анар нар шалгарлаа.