Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Чингэлтэй дүүргийн III хороо дахь "Урт цагаан"-ы дахин төлөвлөлтийг хэрхэн хийх талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Урт цагааны түрээслэгчдийн дийлэнх нь 2020 оноос түрээсийн төлбөрөө төлөөгүй, шүүх дээр маргаан үүсгэдэг, ашиглалтыг нь ч сайжруулдаггүй. Улмаар "Урт цагаан" дотор хууль бусаар алт хайлуулж, химийн бодис ашиглаж буй. Тиймээс эл явдлыг шалгуулахаар цагдаад хандсан. Өмнө нь хот өөрийн өмчийн байраа нурааж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өндөр барилга барих шийдвэр гарч байсан юм билээ. Тиймээс 1960-1962 оны хооронд баригдсан 8 000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо" хэмээсэн.
Улмаар хотын дарга "Иргэд өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаанд ulaanbaatar.mn сайтад хандаж, санал асуулга идэвхтэй оролцоорой хэмээн хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. "Урт цагаан"-ы байрыг түрээслэгчдэд аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээсэн юм.