X богд Жавзандамба монголчууд бидний ялгамжаат дээдэс багш Жадо ринбүчигээс "Мажиг дүвбий жалмо" хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшгийг ёсчлон хүртлээ. Улмаар Аюуш бурханы хот мандалд сорогшингийн мод хоёронтоо хаяхад, мод хот мандлын урд, хойд зүгт буулаа. Үүнтэй яг адил үйл явдал дээрхийн гэгээн XIV далай багшийг бага залуу байхад нь тохиолдож байжээ.
Тэр үед далай багшид авшиг хайрласан лам багш нь "Далай лам урт наслаж, үйлс нь ихэд дэлгэрэхийн тэмдэг гарлаа" гэж айлджээ. Үнэхээр ч лам багшийнх нь айлдсаны дагуу далай багш өндөр насыг зооглож байгаа билээ. Мөн даян дэлхийд бурханы шашныг дэлгэрүүлэх их үйлсийг зохион байгуулж яваа хэмээн Жадо ринбүчи багш айлдав. Тиймээс X Богд Жавзандамба хутагт ч мөн адил урт насалж, үйлс нь ихэд дэлгэрэх тэмдэг гарлаа хэмээн Жадо ринбүчи багш баясан өгүүлэв.