Ховд аймгийн Үенч сумын харьяат Н.Батмөнх хэмээх энэ залуу хүүхэд багачуудад зориулсан үндэсний контент, эко тоглоом бүтээх, хөгжүүлэх ажилд сэтгэл зүрх, цаг хугацаагаа харамгүй зориулж байна. Гэрэл зурагчин, найруулагч мэргэжилтэй тэрбээр хонины ноосоор төрөл бүрийн эко тоглоом хийж буйн зэрэгцээ тэдгээрийгээ ашиглан хүүхэлдэйн кино бүтээж эхэлжээ. Н.Батмөнх “Зөрүүдхэн”, “Онцгой найз”, “Цасны найз” зэрэг богино хэмжээний кино хийж, хүүхэд багачуудын хүртээл болгосон аж . Хамгийн сүүлд сар шинийн баяраар “Онцгой найз” цуврал хүүхэлдэйн киноныхоо ээлжит ангийг толилуулсан бөгөөд үүндээ битүүний шөнө гэрийн тотгон дээр мөс тавих монголчуудын уламжлалт ёсны талаар хөндс өн байна. Түүний энэхүү бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжин ажиллажээ. Н.Батмөнхийн хийсэн тоглоом, бүтээсэн дүрүүд яг л бодит мэт, хайр татам харагддаг. “Онцгой найз”-ын гол дүр цоохор ирвэсийн гэр бүл хэчнээн өхөөрдөм гээч. “Зөрүүдхэн”-д гардаг бөхөнгийн гэр бүл ямар эгдүүтэй гэж санана. Эдгээр бүтээлийн гол дүрд бөхөн, цоохор ирвэс “тоглуулсан” нь хүүхэд, залууст экологийн боловсрол олгож, Монгол орныхоо ховор амьтдыг танин мэдэх боломж бүрдүүл.yy. Гадаадын контентод зах зээлээ “булаалгасан” энэ цаг үед үндэсний хэмээх тодотголтой нэг ч гэсэн дүр, бүтээл төрүүлэх нь маш чухал. Энэ сул орон зайг олж харж, эко тоглоом, үндэсний контент бүтээж буй эсгий “амилуулагч” залууд хүүхэд багачуудын өмнөөс oaeadхал илэрхийлье.