Уран барималч Өлзийбаярын Бүрэнжаргалын “Цахирмаа” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэв. Соёлын яамны галерейд дэлгэсэн эл үзэсгэлэн 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Ө.Бүрэнжаргал мод, чулуу, төмөр болон холимог техник ашиглан бүтээсэн уран баримлын бүтээлүүдээрээ дамжуулан Эх орон, эрх чөлөөгөө хайрлах, Өвөг дээдэс, өв соёлоо хайрлах, Гэр бүл, амраг хосоо хайрлах, Өөрийн болон өрөөлийн мөрөөдөл, хүсэл тэмүүллийг хайрлах, бүхий л харилцаа хэмжээ хязгаарыг давахгүйгээр бие биеэ харилцан хүндлэн энэ хорвоо дээр оршихуйн тухайд харуулахыг зорьсон юм.